Сонгууль болоход цөөхөн хоног үлдлээ. Манан будан гэцгээн ам мэдэн муулавч, манид чинь манангаас өөр энэ гээд заачих улстөрийн хүчин алга гэдгийг сурталчилгааны хэд хоногт сонгогчид мэдэрч байх бололтой дог. Үнэхээр ч,сонгууль дуусаад харахад хүссэн ч, эс хүссэн ч улстөрийн гол хоёр хүчин өнөө АН, МАН хоёртойгоо л сууж байх вий. Тэр нь ч дээр биз ээ. Гэв гэнэт тэнгэрийн элч биднийг аврахаар буугаад ирдэггүй юм бол Монгол хэмээх нэгэн айлын гэрттөрж өсцгөөсөн бидний монголчууд бие биенээсээ тэгтлээ хол зөрөхгүй дэг. Хэдий муу нэр хүлээдэг ч, манан дунд чанагдсан өнөө хэдэн танил улстөрчид нь арай илүү туршлагатай байх болов уу даа. Шинэ хүмүүс гарч ирлээ гэхэд нэг хэсэгтээ учраа олох гэж төөрч будилсаар цаг алдахын нэмэр биз ээ...
Тэгвэл АН, МАН хоёрын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг зэрэгцүүлж үзье. Тэд ер нь сонгуулийн дараа манийгаа яаж гийгүүлэх гээд байна вэ? Гэв гэнэт өргөс авчихсан юм шиг бүх юмыгсайн сайхан болгочихгүй нь тодорхой. Хэн нь илүү бодитой бодлого бодож боловсруулаа бол?
Юуны өмнө хоёр намын эдийн засгийн бодлогыг харьцуулж үзье.Айлуудаар тарааж буй мөрийн хөтөлбөрийг олж авлаа.
МАН-ын мөрийн хөтөлбөр гээд улаан алаг өнгө хосолсон гял цал болсон сонин байна. Авсаархан гэмээр, 107 заалттай мөрийн хөтөлбөр тавьжээ. Харваас товчхон юм. Нийгмийн бодлогоор эхэлж. Эдийн засагтай холбоотой заалтыг тоолбол 47 байна.
АН-ын тараасан жирийн сонин хэлбэрийн материалыг үзвэл өрсөлдөгч намаасаа хавьгүй илүү өргөн хүрээтэй гэмээр, 5 бүлэг, 15 салбараар хуваасан 418 заалт бүхий мөрийн хөтөлбөр байна. Хамгийн эхний бүлэг нь эдийн засгийн бодлого, 42 заалттай юм. Дараа нь уул уурхай, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, хөдөлмөр гээд эдийн засгийн гол гол салбар тус бүрээр 30-50 заалттай дэлгэрэнгүй бодлого боловсруулжээ. Түүний дээр, энэ мөрийн хөтөлбөрөө тайлбартайгаар 220 гаруй хуудастай ном болгон хэвлүүлснийг нь АН-ын сонгуулийн штабаас авч үзлээ. Дэвшүүлж буй заалт бүрээ нарийвчлан тайлбарласан байна. Өнөөгийн Монгол Улсын эдийн засгийн бодит байдлыг нэгтгэн дүгнэж, түүн дээрээ тулгуурлан дэвшүүлж буй бодлогынхоо учир утгыг тайлбарлажээ. Манай улсын нийгэм эдийн засгийн бүхий л хүрээг хамарсан ийм баримт бичгийг би бээр үүнээс өөр газар хараагүй санагдав.
Хэдэн цаг зарцуулан байж 2 том намын мөрийн хөтөлбөрийг уншиж танилцлаа. МАН-ынхтай танилцахад тийм ч их цаг орсонгүй. Харин, эрх баригч нам АН-ын мөрийн хөтөлбөрийг уншихад овоо цаг орлоо. Эхлээд эдийн засагтай холбоотой бүлгүүдийг хөөж уншихад 200 гаруй хуудастай номын талаас илүүг уншжээ.
Эдийн засгийн өсөлтийг авчрах стратеги нь юу байна вэ гээд үзэхэд МАН-ын мөрийн хөтөлбөр тийм ч ойлгомжтой биш, хэсэг зүйл хийнэ гээд ар араас нь тоочин жагсаасан мөртлөө хоорондын логик холбоос муутай юм.
Харин, АН нэлээн тодорхой заалтуудаар эдийн засгийн стратегиэ тодорхойлжээ. Экспорт голлосон үйлдвэржилтийг эрчимжүүлэх замаар уул уурхай гэх ганцхан тулгууртай эдийн засгийнхаа бүтцийг шинэчилж, олон тулгууртай болгоно гэсэн том зорилт дэвшүүлсэн байна. Тодорхой тоон зорилтууд ч тавьж. Энэхүү гол концепцио тойруулаад салбар бүрийн бодлогыг ойлгомжтойгоор тодорхойлжээ. МАН-ын мөрийн хөтөлбөрт огт тусгагдаагүй бодлого олон байв. Тухайлбал, ажил эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн салбарын бодлогыг цоо шинэ шатанд гаргахуйцаар боловсруулжээ.
Уншигч авхай танд ойлгомжтойг бодолцон цөөн хэдэн үзүүлэлтээр харьцуулсан хүснэгт хийсэнтэй танилцана уу. Таны цагийг хэмнэх үүднээс ийн үйлдсэн бөгөөд хэрвээ та бүхэн гүнзгийрүүлэн танилцахыг хүсвэл намуудын вэб сайтнаас мөрийн хөтөлбөртэй нь уншиж танилцана биз ээ.
Намуудын мөрийн хөтөлбөрийн эдийн засгийн бодлогын харьцуулалт:
Эх сурвалж: http://tsenzurgui.mn/