Сэтгүүлч Н.Уранхолбоо
Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Хөдөө аж ахуйн их сургуулийн /ХААИС/ уулзвараас урагш Зайсангийн тойрууг нэг чигийн замын хөдөлгөөнд шилжүүлээд байсан юм. Гэвч оршин суугчид, аж ахуй нэгжүүдийн гомдол, саналаар эл шийдвэрийг болиулж энэ сарын 8-аас хуучнаар нь зорчуулахаар болжээ.
Тодруулбал, "Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай" Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/181 тоот захирамжаар Зайсангийн тойрууг нэг чигийн хөдөлгөөнтэй болгох зохицуулалт хийгээд байсан юм. Ингэж зохицуулалт хийснээр Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүрнээс хойш, урагш чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 44 хувь, Наадамчдын зам, Яармагийн гүүрний баруунаас зүүн чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 37 хувь, МУБИС-ийн баруун урд уулзварын зүүнээс баруун чиглэх ачаалал 28 хувиар тус тус буураад байжээ.
Гэвч өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд "Зайсан холбоо" байгууллагаас Зайсан тойруугийн нэг чигийг өөрчлөх албан бичгийг Замын хөдөлгөөний удирдлагын төвд хүргүүлсэн байдаг.
Түүнчлэн уг нэг чигийг хуучин горимд нь шилжүүлснээр ХААИС-ийн уулзварын гэрлэн дохионы горим дөрвөн үетэй болж, хүлээлтийн хугацаа нэмэгдэн, Нисэх, Яармаг талаас ирэх хөдөлгөөний ачаалал ихсэж, зүүнээс баруун тийш чиглэх түгжрэлийн урт нэг цагт 5,3км-ээр нэмэгдэх аж.
Нийт сэтгэгдэл 1
Зочин 6 сар
zov shuu albaar zaisan toiruulj boglood baisan yaarmagt xun amidardag bol zaisand ch yalgaagui xumuus amidardag .. negniig n yavuulax gej nogoog bogldog t1 argaa bolison yaamaa daa .. yaarmagtaa daxiadch olon guur nemj barix xeregtei