Сэтгүүлч Н.Уранхолбоо
Монголын улсын төрийн хүрээнд ширүүхэн үйл явдлууд өрнөж байна. Хэд хоног "Огцроход амархан" гэх жагсаал нийслэлд өрнөж байгаа. Энэ нь Засгийн газрыг ганхахад үнэхээр нөлөөлж буй бололтой.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дуудан уулзаж "Ерөнхий сайдын ажлаа даруй өгөхийг шаардсан" байна.
Харин Ерөнхий сайд "Олон намын оролцоо, хамтрал бүхий Засгийн газар байж гэмээнэ том төслүүд хөдөлнө. Дангаар Засгийн газар байгуулахаар бол би Засаг толгойлохгүй" гэх байр суурь илэрхийлжээ.
Мөн МАН-ын Намын бүлэг ч Ерөнхий сайдаа огцрох санал гаргаж, шаардсан аж. Эрх баригч намын зарим гишүүдийн зүгээс хамтарсан Засгийн газар цаашид явах боломжгүй талаар хэлж буй.
Нийт сэтгэгдэл 0