богино мэдээ New

АНУ-ын ерөнхийлөгч Боловсролын яамаа татан буулгах тушаал гаргалаа

Ингэснээр тус улсын мужууд боловсролын бодлогоо тодорхойлох юм. .

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп улсын боловсролын яамаа татан буулгах тушаалдаа гарын үсэг зурж, баталгаажуулснаа олон нийтэд мэдээллээ. “Орон нутаг, муж, эцэг эхчүүдийн эрх, боломжийг нэмэгдүүлэх замаар боловсролын үзүүлэлтийг сайжруулах” баримт бичигт гарын үсэг зурах ёслол Цагаан Ордонд болсон нь энэ. 

Ингэснээр тус улсын мужууд боловсролын бодлогоо тодорхойлох юм. 

Гэхдээ, Трамп гарын үсэг зурсан ч Конгресс эцсийн зөвшөөрлийг өгнө. Д.Трампын хувьд сонгуулийн сурталчилгааны үеэр уг яамыг хаах талаар онцолж байсан. Юутай ч тэрбээр, эл хэлсэн үгэндээ хүрэх алхмыг хийж буй бололтой. 

Тушаалд гарын үсэг зурах үеэр тэрбээр "Энэ яам бидэнд ямар ч ашиггүй, 80 ажилтантай, жил бүр төсвөөс 10 сая ам.доллар авдаг Боловсролын яамыг татан буулгаснаар баригдмал, ашиггүй боловсролын системээс гарах болно. Боловсролд хүнд суртал огтхон ч хэрэггүгй" хэмээлээ. 

 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0