Сэтгүүлч Н.Уранхолбоо
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улс "Гал зогсоох боломжтой" гэснийг мэдэгджээ. Мөн Израйл руу утсаар холбогдож энэ асуудлыг тавьсан ч одоогоор энэ тухай албан ёсны хариу ирүүлээгүй байгаа аж.
Израйл Иран улсууд бие бие рүүгээ хүчтэй агаарын довтолгоо хийж хоёр талд их хэмжээний хохирол гараад байлаа. Мөн АНУ-ын зүгээс Ираны цөмийн байгууламж үйлдвэрлэл рүү пуужин харвасан дүрс бичлэгүүд олон нийтийн сүлжээнд тавигдаад буй.
Мөн Иран улс АНУ-ын цэргийн байгууламж руу 20 орчим тооны пуужин харвасан ч хүний амь нас эрсдээгүй байна. Энэ цохилтыг Д.Трамп "Жижигхэн" хэмээн бичжээ.
Ираныг гал зогсоох нөхцөлийг гол бүрдүүлсэн нь Катарын Ерөнхий сайд Шейх Мохаммед бин Абдулрахман Аль Тани тус услын албаны гол хүмүүстэй тогтмол утсаар ярьсны үр дүн гэдгийг мөн онцолсон байна.
Хэрэв Израйл гал зогсоохгүй бол нөхцөл байдал улам бүр хүндрэхийг олон улсын судлаачид анхааруулж байгаа юм.
Нийт сэтгэгдэл 0