Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд үнэ цэнтэй, нэр хүндтэй гаргах нь мэргэжлийн багийн стратеги төлөвлөлт, туршлага, мэдрэмжээс шууд шалтгаалдаг. Түүнчлэн дэлхий дахинд маркетингийн аутсорсинг үйлчилгээг мэргэжлийн багаас авах байдал хурдацтай өсөж байна.
Орчин үед маркетингийн ажил хийх нь нэг хүний бус багийн хүчин зүйлээс хамаардаг болжээ. Тухайлбал, дараахи салбар, мэргэжлүүдийн нэгдэл, тэдний мэдлэг, туршлага, мэдрэмж, чадвараас маркетингийн ажил амжилттай болдог байна.
Үүнд:
- Сэтгүүлзүйн боловсруулах ур чадвар
- Маркетинг (уламжлалт & дижитал | сошиал медиа)
- График дизайн
- Видео
- Сэтгэл судлал
- Логик
- PR Стратеги
- Технологи зэргийг сайтар эзэмшсэн хувь хүн, багийн хүчин чадал танай бүтээгдэхүүн, үйлчилгээг амжилттай гаргаж ирэх нь.
Байгууллагуудад эдгээр салбаруудын туршлагтай хүний нөөцийг ажиллуулахад хөрөнгө санхүү ихээхэн шаардагдана. Тиймээс аутсорсинг үйлчилгээг авах нь ямар ч бизнесийн байгууллагад хамгийн зөв шийдэл болдог аж.
"Эдгээр салбаруудын мэдлэг, туршлага, ур чадварыг зайлшгүй эзэмшиж байж маркетингийг амжилттай хийж чадна" хэмээн i Marketing agency-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Л.Баатархүү онцоллоо.
i Marketing agency-ийн хувьд Монголд Үнэ цэнийн маркетингийг гаргаж ирж буйгаараа онцлог. Олон төрлийн мэргэжилтнүүдийн багаас бүрддэг томоохон агентлагийн нэг учраас тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээ, байгууллагыг тал бүрээс харж ажлаа гүйцэтгэдэг баг аж.
Монголын анхны сошиал медиа агентлаг i Marketing agency маркетингийн цогц үйлчилгээг үзүүлж олон олон брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд гаргажээ.
Тус агентлаг
- Брэнд дизайн бүтээх үйлчилгээ
- Сошиал медиа маркетингийн үйлчилгээ
- Маркетингийн стратеги, төлөвлөлт гаргах зөвлөх үйлчилгээ
- Бүх төрлийн видео контент бүтээх үйлчилгээ
- Фото зураг авалтын үйлчилгээ
- Мэдээлэл идэвхижүүлж, түгээх үйлчилгээ
- PR-ын үйлчилгээ
- Вэб сайт хөгжүүлэх үйлчилгээ
- Контент маркетингийн үйлчилгээ зэргийг цогцоор нь үзүүлж буй юм байна.