богино мэдээ New

Сар шинээр 10 хоног амрах арай хэтийдэх байх аа сайд аа!!!

Сар шинийн өдрүүдийн араас Хосуудын өдөр, Март-8, Цэргийн баяр, Хүүхдийн баяр, багш нарын баяр, шинэ жил... гээд явж өгнө. Бүгд бэлэгтэй..

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

   Нийтээр тэмдэглэх баяраар Монгол Улсын иргэд амрахтай холбоотойгоор Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан гаргасан саналаа өнөөдөр танилцуулах гэж байна. Тодруулбал, сар шинийн баяраар гурав хоног амардаг байсныг 10 хоног болгож сунгахтай холбоотой юм. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд 10, тав гэсэн хоногийн хувилбаруудыг яамдаас танилцуулах аж. 

Гэхдээ, бизнес эрхлэгчдийн зүгээс "Олон хоног амрах нь цалин өгдөг, татвар төлөгчдөд бол маш хүнд дарамт болно. Эдийн засаг төдий чинээ зогсоно л гэсэн үг. Тав хоног байхад л хангалттай" зэргээр цахим сүлжээнд өөрсдийн байр сууриа илэрхийлжээ. 

Иргэд ч мөн адил тав хоногийг дэмжээд буй. Одоогийн мөрдөж буй Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэх өдрүүдийн тухай хуульд

  • Нэгдүгээр сарын 1-нд, Шинэ жилийн амралт
  • Шинийн 1-3-нд Цагаан сарын өдрүүд
  • Гуравдугаар сарын 08-нд Олон улсын эмэгтэйчүүдийн  өдөр 
  • Зургаадугаар сарын 01-нд Хүүхдийн баяр
  • Зуны тэргүүн сарын шинийн 15-нд, Бурхан багшийн их дүйчин өдөр
  • Долоодугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15-нд Үндэсний их баяр наадмын өдрүүд
  • Өвлийн тэргүүн сарын шинийн 1, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр 
  • Арваннэгдүгээр сарын 26-нд Бүгд Найрамдах Улсаа тунхагласны өдөр
  • Арванхоёрдугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний өдөр зэрэг бүх нийтээр жилд 16 хоног амрахаар тусгажээ. 

Үүнээс гадна "Монголд баяр ихэдлээ" гэх халаглал олон нийтийн дунд өрнөөд хэдэн жил болж байна. Сар шинийн өдрүүдийн араас Хосуудын өдөр, Март-8, Цэргийн баяр, Хүүхдийн баяр, багш нарын баяр, шинэ жил... гээд явж өгнө. Бүгд бэлэгтэй. Ямар нэгэн бэлэг заавал нэгэндээ өгөх ёс ч тогтчихов. Эдгээр төдий хэмжээнд тухайн иргэн, өрхөд санхүүгийн дарамт болно гэсэн үг. 

Иргэдийн дунд зарим бүх нийтээр амрах өдрүүдийг болиулж, Цагаан сар, Үндэсний их баяр наадмаар ахиухан хэдэн хоног амардаг байвал зохилтой талаар хэлэлцүүлэг өрнөөд байна. 

Цагаан сараар одоо мөрдөж буй хуульд гурав хоног амрах заалт бий ч энэ хугацаанд хамаатан садныхандаа зочилж амжихгүй байгаа. Гэвч, ид хаврын ажлын өмнө Сар шинийн өдрүүдэд 10 хоног амрах нь настай хүмүүстэй айл хөлд дарагдаж, бүтээмж үйлдвэрлэгдэхгүй, үйлдвэрлэгч, бизнесийн орчинд сөрөг нөлөө гарах талаар эдийн засагчид хэлж буй. Харин тав хоног байх нь хамгийн зохимжтой шийдэл байж болох нь зарим яамдын зүгээс ч гаргажээ. 

Юутай ч Л.Энх-Амгалан сайдын танилцуулах шийдлийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэрхэн шийдэхийг харж байцгаая.

 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 2