www.news.mn Сэтгүүлч Т.Номин
Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын алба хаагчид их хэмжээний ачсан авто машиныг саатуулжээ. Энэ талаар тус аймгийн цагдаагийн цагдаагийн алба хаагч Н.Буянхишиг мэдээлэл өгсөн байна.
Тэрбээр “Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор улсын хэмжээнд цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Аймгийн замын цагдаагийн пост дээр үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид өчигдөр 0308 УНҮ автомашиныг зогсоож, шалгалаа. Ингэхэд их хэмжээний мөнгө, казак хэл дээр хэвлэгдсэн товхимол, CD ачсан байсан. Ямар учраас их хэмжээний мөнгө зөөвөрлөж явааг жолоочоос асуухад “ачаанд юу байсныг мэдэхгүй. Баруун аймгуудад хүргэж өгөхөөр явж байна” гэж хариулсан. Их хэмжээний мөнгийг хэн баруун аймаг руу явуулсан болох, ямар зорилгоор ашиглах гэж байсныг одоогоор шалгаж байгаа аж.
Бичлэгийг доорхи инкээс үзнэ үү.