Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ
Энэтхэг Пакистан улсуудын хооронд дайны нөхцөл байдал үүсэж талууд бие бие рүүгээ цэргийн цохилт өгөхөд бэлэн болсон талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж эхэллээ.
Өнгөрсөн долоо хоногт Пакистаны зэвсэгт бүлэглэл Энэтхэгийн 26 жуулчныг хоороож талуудын харилцаа улам бүр муудсан. Хоёр улсын харилцааны олон асуудлаас үүдэн Энэтхэг улс 24 цагийн дотор цэргийн цохилт өгөхөөр төлөвлөж буйг Пакситаны тагнуулын албанаас мэдээлсэн байна.
Цөм зэвсэгтэй хоёр улс одоогоор бие биедээ дайны бус хатуу арга хэмжээнүүдийг авсаар байгаа юм. Тухайлбал, Пакситан улс өөрийн агаарын хилээр Энэтхэг рүү зорчих олон улсын онгоцуудыг хориглосон хариуд нь Энэтхэг улс усны гэрээ зэргийг цуцалсан аж.
Мөн Пакистан улс өнгөрсөн долоо хоногоос Энэтхэг рүү цөмийн зэвсгээ чиглүүлсэн талаар мэдээлсэн. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди зэвсэгт хүчиндээ бүрэн эрх өгсөн гээд асуудлууд дайны нөхцөл байдал руу шилжээд буй юм.
Дашрамд дурьдахад Энэтхэгийн хүн амын тоо БНХАУ-аас давж 1,5 тэрбум орчим болоод байгаа. Харин Пакистан улс хүн амын тоогоороо дэлхийд эхний тавдугаар байрт ордог буюу 260 сая орчим. Аль аль нь цөмийн зэвсэгтэй улсууд.