богино мэдээ New

Б.Пүрэвдорж: Хөдөө аж ахуйн зээл таны тойргоор л олгогдоод байна

УИХ-ын чуулган.

Тоймч Л.Баатархүү

 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Уг хуралдааны үеэр “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулийн төслийг Хүчингүй болсонд тооцох тухай төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр хууль санаачлагч УИХ гишүүн, Хүнс хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяраас зарим гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

Мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ч гэсэн “Энэ зээлтэй холбоотой гишүүд нэлээд асуугаад яваад байсан шүү. Уг зээлийн талаар лавлахаар Амарбаясгалангаасаа очиж асуу гээд явуулдаг. Зүүн, баруун бүсэд ч очдоггүй юм шиг байна лээ. Үүн дээр Ж.Энхбаяр сайд та нэг хариулт өгөө ч” гэв.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Атрын дөрөвдүгээр аян” “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 1,6 их наяд төгрөг тараачихсан. Гэтэл Ховд аймагт нэг ширхэг ч зээл олгогдоогүй. Завхан, Говь-Алтай аймгуудад ч ялгаагүй. Таны тойрогт энэ мөнгөний эх үүсвэр бүхий зээл олгогдсон. Түүнд та нөлөөлсөн л байж таараа. Дархан, Сэлэнгэ, Төв аймгаар энэ зээлийг олгоод бусад аймгуудаар очихгүй байна шүү дээ. Төрийн мөнгөөр ингэж улс төр хийхгүй шүү, та.

Ж.Энхбаяр “Эрхэм гишүүд ээ, би ямар нэгэн байгууллагад зээл олго гэж хэлж чадахгүй. Тэгвэл бусдад давуу олгосон гээд унана. Өмнө тэгээд явж байсан байж магадгүй. Одоо бол зөвхөн арилжааны банкуудын шалгуураар уг зээлийг олгоно. Цэвэр бизнесийн зарчмаар явж байгаа. Хэрэв та бүхэн “Бодлогын зээл олго” гэж надад УИХ үүрэг өгвөл түүнийг зохион байгуулахад бэлэн байна. Одоо мөрдөж буй хууль, эрхзүйн хүрээнд “Үүнд зээл өг, үүнд давуу байдал бий болго” гэх бололцоо байхгүй. Эх үүсвэр маш бага.

Б.Пүрэвдорж гишүүн ээ, Сэлэнгэ, Дархан, Төв аймаг бол газар тариалангийн үйлдвэрлэлийн 90 хувь нь явж буй бүс нутаг. Тийм учраас зээл эндээ л очино шүү дээ” гэв.

Мөнхжаргал

Мөн УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Дотоодын үйлдвэрүүдээ дэмжээд байдаг. Гэтэл тэдний үйлдвэрлэж байгаа гурил стандартын шаардлага хангахгүй байна. Шинжилгээнд хамруулахад гадаадын улаан буудайны 9,5 хувь, дотоодын 70 хувь нь түүнчлэн гурилынх нь дотоодын 80 хувь нь шаардлага хангахгүй байгаа юм билээ. Үүн дээр хэрхэн хяналт тавих вэ” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0