Бидний тухай

Бид www.tugeene.mn сайтаа эдийн засаг, улс төр, уул уурхай, улс орны хөгжлийн шийдэл, гарц гээд томоохон сэдэв хөндөж, асуудал дэвшүүлж, аналитик хийх, аливаа мэдээллийг шуурхай нийтлэхээс илүүтэй, даацтай, харьцуулсан, эцсийн бодит мэдээллийг хүргэх зорилгоор 2014 онд байгуулан ажиллаж байна.

Тус сайт нь портал сайт болон өргөжиж FM радио шууд дамжуулах, харьцуулсан тоон үзүүлэлтүүд шууд илэрхийлэх гэх мэт технологи, дизайн, бүтцийн хувьд улам бүр өргөжихөөр хөгжүүлэлтийн version 3.0 хувилбараа тун удахгүй гаргах гэж байгааг дуулгахад таатай байна.

Манай мэдээллийн сайт нь дам болон шууд хандалттай. Олон нийтийн сүлжээ буюу сошиал медиагаар нийт хандалтын 57 хувийг авдаг. Өөрийн фэйсбүүк пэйже хуудсын нийтлэл хүрэх тоо нь багадаа 210.000 /post reache/-аас дээш хандалттай. Мөн дэргэдээ нэр бүхий 20.000-310.000 дагагч бүхий пэйже болон твиттер хуудсуудыг ажиллуулан мэдээллээ цацаж байна. Түүнчлэн бусад өргөн хүрээний технологийн сувгийг ашиглан сайтын мэдээллийг нийтэлж, түгээдэг болно.

Манай цахим хуудсын нийтлэл мэдээллийн үндсэн бодлого нь минут секунд тутамд урсан өнгөрч буй мэдээллийн урсгалыг уншигч, олон нийт бүрэн хүртэж амжихгүй болсон өнөө цагт шуурхайг бус баримт, анализ, эх сурвалжтай гурван цагийн холбоос бүхий аналитик тойм, нийтлэл, сурвалжлага, ярилцлага, хөрөгчилсэн нийтлэл, хөрөг бичлэг, бизнес, эдийн засгийн тойм мэдээлэл зэрэг сонин, цахим сэтгүүлзүйн үндсэн мэргэжлийн төрөл зүйлийг урьтал болгон ажилладаг. Мөн аливаа хэвлэл мэдээлэл, бусдын баримт зэргийг ашиглахад эх сурвалжийг заавал дурьдах мэргэжлийн сэтгүүлзүйн бодлоготой, өөрийн редакцитай хэвлэл мэдээллийн хэрэгсэл юм.

Бид Үнэ цэнэтэй, аз жаргалтай монгол хүний төлөө ЗӨВХӨН ХЭРЭГТЭЙГ ТҮГЭЭНЭ гэсэн үндсэн уриа, зорилго, сэтгүүлзүйн мэргэжлийн бодлого, өөрийн боловсон хүчний ур чадвар болон мэдээлэл түгээх чадамж, бие даасан редакци зэргээрээ үргэлж баталгаатай, эцсийн эх сурвалжтай мэдээллийг олон нийтэд хүргэдэг. 

 

 

Таныг хүндэтгэсэн:

Tugeene.mn team