богино мэдээ New

"Эрдэнэс Тавантолгой" ХК өнөөдөр 172,8 мян тонн нүүрс арилжжээ

Дашрамд дурьдахад энэ сард тус компани 15 удаагийн цахим арилжааг зохион байгуулж нийт 53.4 сая ам.долларын өртөгтэй 896 мянган тонн нүүрс арилжсан байна. .

     "Монголын хөрөнгийн бирж"-ээр дамжуулан "Эрдэнэс Тавантолгой" ХК өнөөдөр 172.8 мянган тонн нүүрс арилжлаа. Тодруулбал, дөрвөн удаагийн арилжаагаар 27 багц буюу нийт 172.8 мянган тонн нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжсан нь энэ юм байна. 

Үүнд:

1. Эрчим хүчний нүүрс 64.0 мянган тонн хэлцлийн үнэ 33.9 ам.доллар,
2. 1/3 коксжих нүүрс 32.0 мянган тонн хэлцлийн үнэ 72.2 ам.доллар, арилжаанд 6 оролцогч оролцож үнэ 9 ам.доллароор буюу 14.2% өссөн,
3. 1/3 коксжих нүүрс 64.0 мянган тонн хэлцлийн үнэ 71.3 ам.доллар, арилжаанд 5 оролцогч оролцож үнэ 8.1 ам.доллароор буюу 12.8% өссөн,
4. Баяжуулсан 1/3 коксжих нүүрс 12.8 мянган тонн хэлцлийн үнэ 95.2 ам.доллар, арилжаанд 6 оролцогч оролцож үнэ 8.4 ам. доллароор буюу 9.7% өсөж тус тус хэлцэл хийжээ. 

Дашрамд дурьдахад энэ сард тус компани 15 удаагийн цахим арилжааг зохион байгуулж нийт 53.4 сая ам.долларын өртөгтэй 896 мянган тонн нүүрс арилжсан байна. 

 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0