Сэтгүүлч Н.Уранхолбоо
Засгийн газрын өнөөдрийн хуралдааны талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ. Засгийн газар ирэх оны төсвийн төслийг боловсруулан ажиллаж буй юм байна. Гэхдээ энэ удаагийн төсөлд татвар төлөгчид, иргэдээс санал авч тусгах талаар тэрбээр онцлов. Иргэдийн саналыг ирэх сарын турш Emongolia болон 11-11 цахим системээр дамжуулан наймдугаар сарын 01-ээс эхлэн авах юм байна. Саналын үр дүнд яамдууд анхан шатны боловсруулалт хийгээд олон нийтэд мэдээлэх аж. Есдүгээр сарын 1 гэхэд УИХ-ыд уг төслийг өргөн барих хуультай юм.
Нийт сэтгэгдэл 0