БНХАУ Тажикстаны Уулын-Бадахшаны автономит мужид цэргээ оруулж зарим нутгийг нь хяналтдаа авлаа гэж News-Asia сайт мэдээллээ. Хэвлэлийн мэдээгээр бол хятадын цэрэг бүр тавдугаар сарын 6-нд энэ нутагт орж ирсэн юм байна. Энэ бүхэн ердөө Тажиктсан улс Хятадад төлөх ёстой гадаад өрөө төлж чадахгүйгээс болсон гэж хэвлэлд бичжээ.
Тажикууд тусгаар тогтнож ЗХУ-ын бүрэлдхүүнээс гарснаасаа хойш маргаантай газар нутгаасаа 1,5 мянган хавтгай дөрвөлжин газрыг хятадуудад шилжүүлж өгөөд байгаа юм.
Уулын-Бакахшаны автономит мужийн ард иргэд нь Тажикстаны албан ёсны шийдвэрт захирагддаггүй, эрх баригчдынхаа бодлогод ямагт сэтгэл дундуур байдаг, байнга сөрөг байр суурьтай байдаг юм байна.
2012 оны зун энэ мужид эрх баригчдаа эсэргүүцсэн мөргөлдөөн гарч энгийн иргэдийн амь нас үрэгдэж байсан юм. Энэ нутгийнхан өөрсдийн хээрийн командлагч нарынхаа удирдлагаар эрх баригчдаа эсэргүүцэн боссон юм. Энэ бүхнийг далимдуулан хятадын цэргийнхэн байнга өдөөн хатгаж ирснээр ээлжит зөрчилдөөн үүсэхэд хүрсэн нь энэ.
2013 оны эхээр Тажикийн засгийн газар газар нутгаасаа Хятадад өгөх гэж байна хэмээн шинжээчид баталж байсан ч хэн ч үүнд анхаарал хандуулаагүй өнгөрсөн юм. Шинжээчид бүр Тажик гадаад өрөөсөө болж БНХАУ-д газраасаа өгөх гэж байна гэж бичиж байсан юм.
Хэдийгээр хятадуудын эзлээд байгаа энэ газар нь өндөр уулын бүс болохоор ямар ч ашиггүй, хүн амьдрахад таагүй гэж байгаа ч хятадуудын хувьд энэ газрыг байгалийн баялаг, ашигт малтмал, ялангуяа уран, үнэт чулууны ордтой гэж үзэж байна.
Хятадууд тэнд хэдийнээ геологи хайгуулын ажил хийгээд эхэлчихсэн, Тажикууд үүнийг хуульчлахаар “Орд газрын тухай” хууль өргөн бариад гадаадын иргэдийг орд газарт хайгуул, боловсруулалт хийхийг зөвшөөрөх шатандаа яваа гэнэ.
Ер нь Тажикстаны нутаг дэвсгэрт зөвхөн цэргийнхэн ч ороод байгаа төдийгүй энгийн иргэд ч оччихсон ажиллаж байгаа нь тодорхой байна. Эцсийн эцэст тажикийн уугуул иргэдийн хэдэн зуунаар оршин амьдарч ирсэн газар нутаг ийн хүнийх болох гэж байна хэмээн glavred.info сайтад мэдээлжээ.
Тажикстаны Уулын Бадахшаны автономит муж нь Киргиз, Хятадтай хиллэдэг, нийт 64,1 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай 28,9 мянган хүн амьтай муж юм. Мужийн төв Хорога нь Тажикстаны нийслэл Душанбегаас 527 км зайтай оршино.
Эх сурвалж: www.assa.mn