богино мэдээ New

Сэрэмжлүүлэг: Шаардлагатай тохиолдолд нийслэлд авто замын хязгаарлалт тогтооно

Түүнчлэн нийслэлийн 64 хорооны 95 байршил дээр үер, ус хамгийн их тогтож болзошгүй нөхцөл байдлыг Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штаб тодорхойлжээ. .

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

    Нийслэлийн Онцгой байдлын газраас цаг уурын нөхцөл байдалтай холбогдуулан яаралтай мэдээлэл хийлээ. 

Цаг агаарын урьдчилсан төлвөөр өнөөдөр өглөө 05:00-07:00 цаг, 14:00-16:00, 20:00-00:00 цагийн хооронд усархаг их хэмжээний усархаг бороо орох эрсдэлтэйг холбогдох байгууллагуудаас иргэдэд анхааруулсан. Энэ хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газраас шаардлагатай, эрсдлээс сэргийлэх олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа аж. Мөн Замын хөдөлгөөний удирдлагын нэгдсэн төвөөс ус тогтсон байршлуудын мэдээллийг Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штаб авч буй юм байна. 

Одоогоор (11:00) нийслэлийн БЗД-ийн Дарь-Эхийн Шинэ буудал, Сүхбаатар дүүргийн МУБИС-ийн урд талын уулзварууд дээр ус тогтсон талаарх мэдээллүүд иржээ. Дүүргийн шуурхай штабууд ус зайлуулах арга хэмжээ авч байгаа юм. 

Түүнчлэн нийслэлийн 64 хорооны 95 байршил дээр үер, ус хамгийн их тогтож болзошгүй нөхцөл байдлыг Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штаб тодорхойлжээ. 

Мөн шаардлагатай тохиолдолд авто замыг хэсэгчлэн хаах хүртэл арга хэмжээ авах юм байна. 

 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0