Санкт-Петербург хотын соёлын өдрүүдийн хүрээнд Улаанбаатар хотноо “Нүүдэлчин монголчуудын ном: цаг хугацаа, орон зай дахь аялал” нэртэй үзэсгэлэнг Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал санаачлан, Санкт-Петербург хотын Соёлын хороо, ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнтэй хамтран Монголын Үндэсний музейд зохион байгуулж байна.
Тус үзэсгэлэнгээр дамжуулан ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн Гар бичмэл болон модон барын номын сан хөмрөгөөс ховор ном, судрын зурагт хуудсыг монголын эрдэмтэн мэргэд, зочид төлөөлөгчид, Монголын Үндэсний музейн үзэгч олонд 2016 оны 4 дүгээр сарын 27-29-ний өдөр хүргэх болно.
Эдгээрийн дотор 1893 онд Оросын Монгол судлаач эрдэмтэн A.M.Позднеев Бээжин хотноо очихдоо Юнхэ гүн сүмд амьдарч байсан түмэд ламаас авсан Түмэдийн Алтан хааны бичиг, хус модны үйсэн дээр хулсан үзгээр хар өнгийн бэхээр бичсэн XVII–XVIII зууны үеийн судрын хуудаснууд, Хар хотын малтлагаар гарсан зээл авагсдын нэрс, тамганы дардас бүхий улаан буудайн зээлийг гэрчилсэн өрийн бичиг, Алтан ганжуур болон бэхэн Ганжуурын хуудаснууд, Молон тойны судар зэрэг Монголчуудын 15-19 зууны үеийн бичиг үсгийн соёлыг гэрчлэх ховор нандин судар, номын зураг дэлгэгдсэн.
НОМ БҮТЭЭХ СОЁЛ:
Бурханы шашны сургаалыг хар эсвэл гүн хөх өнгийн гялгар цаас дээр “алт”, “мөнгөн” бэхээр бичдэг уламжлал Монголчуудад байжээ. Ном бүтээх энэ уламжлал Төвдөөс улбаатай хэдий ч энэтхэг, уйгур, монголчуудын дунд байсан соёл юм. Гялгар хар өнгийн будаг гаргаж авахын тулд том тогоонд хөө, хонины ялзарсан тархи хоёр хийгээд халуун ус нэмэж хэсэг байлгана. Энэ найрлаганд багтсан зүйлсийн тун хэмжээг сайтар тааруулахгүй бол болгомол хар цаасан дээр “алт”, “мөнгөн” бэх тогтохгүй байх аюултай. Цаасыг нэг бол будганд дүрж будна, эсвэл бийрээр будгийг маш нимгэн түрхэнэ. Будагтай цаасаа гадаа тавьж үнэр танарыг арилгахын зэрэгцээ наранд хатаадаг. Будгийг хатсаны дараа цаасыг гялгар болгохын тулд “бөөрөнхий” чулуугаар үрж зүлгэнэ. Болгомол хар цаас нь энгийн цаасыг бодоход бэх уухдаа бага тул “үнэт ховор” бэхээ гамнах нэгэн арга байжээ. Цаасыг хөх өнгө оруулахын тулд гүн хөх өнгийн будгаар будна. Хөх өнгийн хуудастай, дөрвөлжин хүрээн дотор монгол бичгээр бичсэн судар маш ховор номын тоонд багтдаг.
Монголчууд ном судрыг хар өнгийн бэхээр бичнэ. Хар бэхний үндсэн найрлаганд тогооны хөө, амьтны гаралтай цавуу орно. Харин шунхнаас гаргаж авсан улаан бэх нь ховор, үнэтэй эд болохоор зөвхөн бурхан багшийн сургаалийн хэсгийг тодруулах зорилгоор бичих нь түгээмэл байжээ.

эх сурвалж: www.nationalmuseum.mn