Жүжигчин Б.Амараагийн тоглосон “Намайг Амараа гэдэг. Би юу хийчих вэ” гэсэн реклам нь өнөөгийн нийгмийн амьдрал, төр засгийг шүүмжилсэн нь тодорхой харагддаг. Тэгвэл тэрбээр энэхүү рекламнаасаа болж багагүй асуудалд орж байгаа бололтой. Энэ талаараа “Үнэнийг хэлсний төлөө амь насанд минь аюул занал хийллээ. Амыг минь барих болоогүй шүү ардаас минь машинтай дагахын оронд урдаас минь ил үзэлцээрэй. Би айхгүй үнэн намайг хамгаална...” хэмээн цахим хуудсаараа мэдэгдсэн.
Тэгвэл энэ талаар Хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр “Жүжигчин Б.Амарсайханыг “Олон нийтийн амар тайван байдлыг алдагдуулж, оюун санааны хүчирхийлэлд өртүүлсэн” үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлтэй” хэмээн мэдэгдлээ.
Тэрбээр “Б.Амраагийн зодуулсан гээд байгаа мэдээлэл худлаа. Энэ бол “Би юу хийчихэв ээ” гэсэн төрийн эсрэг үзэн ядах үзэл санааг олон нийтийн тархинд бэхжүүлэн суулгах гэсэн тактикийн шинжтэй, баруунд хэрэглэдэг байгаад хуульд нийцэхээ байж, больсон хуучны хар “Пи-Ар”-ын бүдүүлэг арга. Учир нь дээрх мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллагаас шалгалт оруулъя гэхээр Амараа нь гомдол гаргаагүй тул халдсан субьектийг олж тодруулан, мэдээлэл худлаа гэдгийг тогтоох ямар ч боломжгүй байна.
Нөгөөтэйгүүр жүжигчин Амараагийн дээрх үйлдэл нь “сонгуулийг будлиантуулж, төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авах санаа зорилгыг агуулж, ард олны амгалан тайван байдлыг алдагдуулж, айдас хүйтэст автуулан, оюун санааны хүчирхийлэл үйлдэх аргаар санаа бодлыг хувирган тогтворгүй болгох..” гэмт хэргийн шинж агуулж байна. Бүх юм болж бүтэхээ байж, улс орны тусгаар тогтнол алдагдчихсан юм шиг санаа бодлыг ард түмэнд бий болгох зорилго агуулж байгаа учраас эрх бүхий байгууллагууд ЭХ-ийн 82-р зүйлийг баримтлан шалгаж цаана нь байгаа гэмт хэргийн санаа зорилго агуулсан этгээдийг олж тогтоох нь зүйтэй. Амараа нь Эрүүгийн хуулийн 35.6-аар энэхүү гэмт хэрэгт хамжигчаар оролцсон” хэмээн .
Эрүүгийн хуулийн 821 дүгээр зүйлд Сонгуулийг будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулбал, 821.1.Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор сонгуулийг зохион байгуулалттайгаар будлиантуулсан бол... арван зургаагаас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан байдаг юм байна.
Жүжигчин Б.Амараагийн тоглосон энэ реклам сонгуулийн өмнө хийгдэж, олонд цацагдсанаараа ийнхүү бруудах үндэслэл болж магадгүй гэнэ.
мэдээний эх сурвалж: www.Buzznews.mn