Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ
Монгол орны цаг агаарын ойрын тав хоногийн урьдчилсан төлвөөр зарим нутгуудад нэмэх 1 градус болж дулаарах юм байна. Тодруулбал, Өмнөговь аймагт ирэх ням гаригт -1 градус бол Ханбогд болон Хархорин, Цэцэрлэгт 0-1 градусын дулаан байх аж.
Харин цаг агаар хамгийн хүйтэн байх нь Завханы Тосонцэнгэл сум өнөө маргаашдаа шөнөдөө-38 градус, Увс аймгийн төв Улаангом өнөөдөр шөнөдөө -37, өдөртөө -24 хэмийн хүйтэн байх бол ирэх амралтын өдрүүдэд өдөртөө -22-оос -23 градусын хүйтэн байна.
Улаанбаатарт өнөөдрөөс амралтын өдрүүдэд өдөртөө 7-10 градусын хүйтэн байх бол шөнөдөө өнөөдөр 18-23 хэмийн хүйтэн байх юм.
Нийт сэтгэгдэл 0