-Авьяас биш зүтгэл түүнийг хүн болгосон-
Тоймч Л.Баатархүү
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр төрийн өндөр дээд одон медаль гардууллаа. Хийсэн бүтээсэн, улс эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, гавьяат цолтон, Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт эрхмүүд тодров.
Хөдөлмөрийн баатрууд
“Гацуурт” ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбат
Ардын уран зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн
Хэнтий аймгийн уугуул, малчин Г.Сампил
Ардын жүжигчин
Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа
Монгол Улсын гавьяат цол·
Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан цол тэмдгээр МУИС-ийн багш Н.Энэбиш,
Гавьяат багш цол тэмдгээр 28 дугаар сургуулийн ахмад багш Б.Даваасүрэн,
Гавьяат багш цол тэмдгээр Техник технологийн захиргаа хөгжлийн бодлого хариуцсан захирал Э.Намсрай,
Гавьяат багш цол тэмдгээр МУИС-ийн багш С.Отгонжаргал,
Гавьяат барилгачин цол тэмдгээр архитектор Ц.Батбаяр,
Гавьяат дасгалжуулагч цол тэмдгээр БСШУС-ын яамны биеийн тамир спортын газрын мэргэжилтэн Ч.Базарсүрэн,
Гавьяат дасгалжуулагч цол тэмдгээр Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн,
Гавьяат жүжигчин цол тэмдгээр “Шилдэг өнгө” продакшн жүжигчин Г.Золбоот,
Гавьяат малчин цол тэмдгээр Сүхбаатар аймгийн малчин Ц.Зандар,
Гавьяат нисгэгч цол тэмдгээр МИАТ-ын Агаарын хөлгийн дарга Г.Оюунболд,
Гавьяат тамирчин цол тэмдгээр Үндэсний шигшээ багийн тамирчин Д.Отгонцэцэг,
Гавьяат тамирчин цол тэмдгээр Монгол Улсын гарамгай мэргэн Ц.Хүдэрчулуун,
Гавьяат тээвэрчин цол тэмдгээр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Б.Ганбат,
Гавьяат эдийн засагч цол тэмдгээр Соёл эрдэм дээд сургуулийн танхимын эрхлэгч Ш.Батбаяр,
Гавьяат эдийн засагч цол тэмдгээр ТЕГ-ын улсын ахлах байцаагч Х.Хурмитхан,
Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр “MNC” телевизийн Ерөнхий захирал Ц.Мөнхтөр,
Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр Монголын үндэсний бөхийн цоллооч Д.Цогзол,
Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр “Өнөөдрийн тойм” сонины эрхлэгч Л.Цэрэн-Очир,
Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр Үндэсний урлагийн их театрын хоор мистер, хөгжмийн зохиолч Д.Алтантуул,
Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр Үндэсний урлагийн их театрын бүжиг дэглээч Д.Баярбаатар,
Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын ерөнхий зураач Г.Ганбаатар,
Хүний гавьяат эмч цол тэмдгээр Говь-Алтай аймгийн Халиун сумын эмнэлгийн их эмч С.Ханджав,
Хүний гавьяат эмч цол тэмдгээр ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Л.Энхтөр,
Хүний гавьяат эмч цол тэмдгээр Эрүүл мэднийн яамны зөвлөлийн гишүүн С.Юндэн,
Эрүүлийг хамгаалах гавьяат ажилтан цол тэмдгээр Нэгдүгээр төрөх эмнэлгийн бага эмч Б.Ичинхорлоо нарыг тус тус шагнав.
“Алтан гадас одон”-оор
· ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн ЭША Ц.Оюунчимэг,
· Философийн хүрээлэнгийн номын санч Л.Өсөх,
· Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн нягтлан бодогч Л.Ренчинбадам,
· Олон улсын Монгол судлалын холбооы судлаач Ч.Нарантуяад,
· ММ агентлагийн тоймч, сэтгүүлч Ц.Цэнд-Аюушид
“Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар
· Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч Ц.Рэнцэнхандад
· Дуучин Б.Сийлэгмаа... гээд олон алдартнууд өнөөдөр төрийн одонгоороо энгэрээ мялаалаа.
Эдгээр алдар хүндэтнүүд дотроос манай редакци “Гацуурт” ХХК-ийг үүсгэн байгуулагч Л.Чинбатыг онцолж байна.
Түүний хувьд газар тариалан, хөдөө аж ахуйн салбарт бизнес эрхэлж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй авьяаслаг гэхээсээ илүүтэй зүтгэлтэй, зөв төлөвшилтэй гэр бүлийн хүү.
Хар бага наснаасаа тарваганы мах идэж, цагааны идээгээр хооллож, өтгөнд хөрвөөж өссөн энэ хүн өнөөдөр төр засгаараа хөдөлмөрөө үнэлүүлж байна.
Гэхдээ өнөөдрийн энэ шагнал зөвхөн түүнд хүртээгээгүй нь ойлгомжтой. Л.Чинбатын арын пронтод ажиллаж буй их бүтээгчдийн шагнал.
10 дугаар анги төгстлөө шинэ хувцас өмсөж үзээгүй гэх Лхагва гуайн 15 хүүхдийн тав дахь болон мэндэлсэн дэггүй жаалыг хүн болоход тусалсан хүний нэг нь яалт ч үгүй н.Мягмардаш багш нь гэдэг. Багштайгаа цуг ямаа самнан, хашаа хороо засаж, айл болгоны хар бор ажил хийж явсан бага насны тэр хэдэн жил ирээдүйн ямар хүн болохыг зааж өгсөн гэхэд хилсдэхгүй.
Үүнийгээ Л.Чинбат “Миний хамгийн жаргалтай, ахиж хэзээ ч олдохгүй алтан үе минь” гэж дурсан ярьсан байдаг.
Бас нэг эх оронч сонин түүх түүнд бий. Геофизикийн хэмээх А.Гүррагчаа гуай Л.Чинбатыг франц хэлний дамжаанд сургаж Парис руу явуулжээ. Чинбаа тухайн үед хоёр нөхөртэйгээ явсан аж. Тэр гурав цалин авч, хажуугаар нь ажил хийж байв. Харин Монголд дэлгүүрийн лангуу хоосорч, давснаас өөр бараагүй болсон үе байлаа. Гэтэл мань гурав Парис дахь Монголын Элчин сайдын яаманд очоод “Бид энэ сарын стубентээ төрдөө буцааж өгмөөр байна. Монголд картын бараатай хэцүүдэж байхад бид энд ингэж тансаглаж болмооргүй санагдана” гэж хэлэхэд Элчин сайдын яамныхан гайхсан гэдэг. Энэ гайхахаас илүүтэй асар их хүндлэл.
Ингэж явсан /15 хүүхэдтэй Лхагвын тав дахь хүү/ Чинбат өнөөдөр төрийн хамгийн дээд шагналыг хүртлээ. Аливаа шагнал өтлөх насанд олддог өндөр их хариуцлага. Гэхдээ таны нас залуу учраас илүү их бүтээ гэсэн төр, ард түмний даалгавар гэдгийг санана биз.
Та болон төрийн өндөр их алдартнууддаа нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргье.