Сэтгүүлч Н.Уранхолбоо /www.tugeene.mn/
Сангийн яам өнгөрсөн сарын төсвийн үзүүлэлтүүдийг танилцууллаа. Төсвийн орлого дөрөвдүгээр сард 1.6 их наяд төгрөг болсон бол зарлага 2.3 их наяд болж, 663 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Энэ оны төсвийн төсөлд алдагдал 900 гаруй тэрбум төгрөг байхаар баталсан. Гэтэл ердөө дөрөвдүгээр сар гэхэд үүний 75 орчим хувьд хүрчээ. Ингэснээр ойрын хугацаанд төсөвт тодотгол хийх нь зайлшгүй болж буй аж. Төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс буурахад орлогын албан татвар 52, НӨАТ 21, онцгой албан татвар 17 хувиар тус тус буурсан нь нөлөөлжээ. Ялангуяа импортын НӨАТ-ын орлого 40, импортын гаалийн албан татвар 18 хувиар тасарчээ.