Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өргөн барьсан “Аюулгүй хот” тогтоолын төслөө тодорхой шалтгаангүйгээр буцаан татсан. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн нийслэлийн ИТХ-аар тус төслийг хэлэлцэх байсан боловч ийнхүү хойшлуулав.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Э.Бат-Үүл дарга нийслэл хотын иргэдийг 11.1 тэрбум төгрөгөөр торгож, түүгээрээ Хятадын “Хуавей техноложис” компанийг санхүүжүүлэхээр уг төсөлд онцлон тусгасан байна. Тодруулбал, Хятадын “Хуавей техноложис” компани 5.5 сая ам.доллларын өртөг бүхий 60 камерыг хотын төвийн томоохон 10 уулзварт суурилуулж, үүний санхүүжилт болох 5.5 сая ам.долларыг жолооч нарын халааснаас гаргуулж, төлж барагдуулахаар тооцоолжээ.
Өөреөр хэлбэл, нэгдсэн удирдлагын төв, үүлэн видео хяналт, холбоо харилцааны өндөр хурдны нууцлалтай сүлжээг бий болгон зөрчил гаргаж буй тээврийн хэрэгслийг илүү оновчтой илрүүлснээр нийслэлийн төсөвт төвлөрдөг хүү, торгуулийн орлогын хэмжээг нэмэгдүүлнэ гэж үзжээ. Ийм тооцоолол гаргаж, төсөл санаачилсан хотын эрхэм дарга түүнийгээ хойшлуулахад хүрсэн нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, техник эдийн засгийн үндэслэлгүй.
Хоёрдугаарт, Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн буюу ямар нэгэн байдлаар тендер зарлаагүй. Тодруулбал, Өрийн удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан “...санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар хянуулж, Засгийн газраас зөвшөөрөл авсны үндсэн дээр зээллэг хийх бөгөөд..." гэдэг заалтыг ноцтой зөрчсөн гэж хуульчид тайлбарлаж байгаа юм.
Гуравдугаарт, санхүүжилтийг бүтэн нэг нугалсан. Өөрөөр төслийн хүрээнд дээр дурдсан ажлыг хийж гүйцэтгэхэд ойролцоогоор гурав орчим сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо судалгааг мэргэжлийн хүн хийжээ. Энэ гурван үндэслэлийг нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс гаргаж тавин, тууштай эсэргүүцсэний үр дүнд нийслэлийн Засаг дарга өргөн барьсан төслөө буцаан татсан билээ. Тодруулбал, хотын дарга өөрийгөө хууль зөрчиж “Аюулгүй хот” тогтоолын төслийг оруулж ирсэн гэдгээ ухамсарласан бололтой. Хэрэв дээрх гурван нотолгоо ямар ч үндэслэлгүй байсан бол хотын дарга өргөн барьсан тогтоолын төлсөө буцааж татахгүй нь мэдээж. Товчхондоо, үнэнийг нь нотолж ил гаргасан нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийнхэн болон олны хэл амнаас түр хугацаанд зугтсан хэрэг.
Гэхдээ тус төслийг бүр мөсөн хүчингүй болгоогүй нь хэлэлцэх эгзэгтэй мөчийг хүлээж байж магадгүй юм. Өөрөөр хэлбэл, хүмүүеийн анхаарал сарних үеэр буюу ямар нэгэн баяр. ёслолыг далимдуулан уг төолийг хэлэлцэн баталж магадгүй гэсэн хардлага олны дунд бий. Хотын даргын энэ үйлдэл нөгөө талаараа нийслэлийн ИТХ-ын үйл ажиллагааг хүүхдийн тоглоом шиг болгосон гэдгийг харуулж байна.
Тодруулбал, өөрөө хууль бус төсөл өргөн барьж, энэ сарын 10-нд ээлжит бусаар нийслэлийн ИТХ-ыгзарласан. Шийдвэрийнх нь дагуу хурал зохион байгуулах бэлтгэл ажлыг базааж, багагүй хэмжээний зардал гаргачихаад байхад чуулганаа тарааж буй үйлдэл нь нийслэлийн ИТХ хүүхдийн тоглоом шиг болсныг нотолж буй юм. Үнэн хэрэгтээ зарласан чуулганаа тодорхой шалт-гаангүйгээр хойшлуулж байгаа нь татвар төлөгчдийн мөнгийг ашиггүй зүйлд хий дэмий урсгаж буйгаа Э.Бат-Үүл дарга анзаарахыг хүсэхгүй байгаа бололтой.
Нийслэлийн ИТХ дэгээрээ сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гаригт хуралддаг байна. Гэтэл он гарснаас хойш буюу өнгөрсөн нэг, хоёрдугаар сард чуулган болоогүй гэнэ. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ийм л дүр зургаар, хотын ажлыг өөрийнхөө эрх ашигт нийцүүлэн зохион байгуулж явна. Үндсэндээ, Улаанбаатар хотын иргэдийн амьдралын өнгө төрх ямар байх нь хотын захирагчаас нэлээд их хамааралтай.
Учир нь, нийслэлд амьдарч буй сая гаруй хүнийг удирдаж, олон улсад төлөөлөн, тэдний өмнөөс шийдвэр гаргаж яваа эрхэм дарга хийж буй үйлдэл, хэлсэн үгэндээ хариуцлагатай хандах учиртай. Гэтэл хотын дарга нар 2016 оны төсөвт иргэдээ торгож 23 тэрбум төгрөгийн орлого, хотын албан татвараас 10 тэрбум, авто зам ашигласны төлбөрөөс 11.5 тэрбум төгрөг олохоор шийдвэрлэсэн. Харин энэ удаад нийслэлийн автозамаар зорчиж буй жолооч нараас 88 төрлийн зөрчил шинээр илрүүлж, хоногийн хоолоо арай ядан залгуулж яваа иргэдийнхээ халааснаас 11.1 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлж, түүгээрээ Хятадын компанийг санхүүжүүлэхээр зэхээд байгааг хэрхэн ойлгох вэ. Хотын захирагч Э.Бат-Үүлийн онцлоод буй “Хуавей техноложис" компани операторын тоног төхөөрөмжөөрөө дамжуулан тагнуулын үйл ажиллагаа явуулдаг гэх мэдээлэл нийтэд тархаж, үнэн дүр төрх нь олонд ил болоод байна. Тодруулбал, тус компанийнхан Энэтхэгт тоног төхөөрөмж нийлүүлдэг байсан бөгөөд 2010 онд Энэтхэгийн Тев мөрдөх товчооноос үүрэн холбооны компаниудаа “Хуавей техноложис” компанитай хийсэн гэрээгээ цуцлахыг шаардаж байжээ. Мөн 2010 онд Угандагийн Мэдээллийн технологийн хорооны дарга “Маш их цаг хугацаа, мөнгө, бизнесийн боломжоо алдлаа. Яаралтайгаар бүх хохиролыг барагдуулахыг “Хуавей төхноложис” компаниас хүлээж байна" хэмээн шүүхэд хандаж тус компани буруугаа хүлээсэн байна.
Үүнээс гадна 2012 компанийн нийлүүлж буй бүтээгдэхүүнээс чагнах төхөөрөмж илэрсэн шалтгаанаар хориг тавьсан бол, 2012 оны аравдугаар сард АНУ тус компанийг Нэгдсэн улсын аюулгүй байдалд томоохон хохирол учруулж байгаа хэмээн бүтэн хориг тавьж байжээ. Товчхондоо дэлхий дахинд ийм түүх үлдээсэн компани аж. Гэтэл Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл дэлхийн хотуудын жишигг нийцсэн орчин үөийн өндөр төхнологид суурилсан хяналтын системийг нэвтрүүлж, нутагшуулахад БНХАУ-ын “Хуавей төхноложис" компани туршлагатай. Дэлхийн 30 гаруй улсын 150 хотод энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлсэн хэмээн онцолж байгаагийн цаана ямар учир байна вэ. Өөрийн эрх мэдлийг хэтрүүлэн ямар ч судалгаагүй төсөл санаачлан боловсруулж, түүгээрээ дамжуулан мөнгө завших гэсэн оролдлого нь эхний удаад бүтэлгүйтчих шиг болов. "Эхний удаад" хэмээн онцолсон нь хотын захирагч нөгөөх төслөө дахин хэзээ ч оруулж ирж магадгүйг дахин тодотгож байгаа юм. "Аюулгүй хот" тогтоолын төсөл нь АН-аас нийслэлийн сонгуульд атгаж орсон “5А" хөтөлбөрийн нэг юм.
Тиймээс сонгуулиас өмнө хэлсэн амлалтандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн тулд нийслэл хотын иргэдээ дахин 11.1 тэрбум төгрөгөөр торгохоор арга сүвэгчилж эхэлсэн нь тэр. Түүний энэ үйлдэл иргэдийн болон тэр дундаа жолооч нарын дургүйцлийг ихээхэн хүргэж байгаа юм. Учир нь, нийслэл хотын Албан татварын болон замын хөдөлгөөний шинэ хуулийг хэрэгжүүлээд нэг жил ч болоогүй байхад дахин иргэдийг “саах”, торгох журмыг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж суугаад нь бухимдалтай хандах нь мэдээж. Үүний оронд хотынхоо онгорхой цоорхой замаа засч, цэцэрлэг, сургууль, хүүхдийн эмнэлэг зэрэг бүтээн байгуулалт хиймээр юм. Ядаж л хотын иргэдийн толгойны өвчин болсон хог, утаа, хөрсний бохирдлыг багасгахад анхаарлаа хандуулмаар байна шүү, хотын дарга аа.
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин