богино мэдээ New

“Тэтгэвэр нэмснээр инфляцид асуудал үүсэхгүй” гэв

Монголбанкны  мөнгөний бодлого бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт бүрийн араас хөөцөлддөггүй.

   Засгийн газрын санаачилгын дагуу УИХ энэ оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан юм. Ингэснээр ахмадуудын тэтгэврийг 500 мянган төгрөг болгож, хагас сая төгрөгөөс дээш тэтгэвэртэй ахмад настнуудын орлогыг 15 хувиар өсгөсөн байна. Тэтгэврийг ийн нэмснээр 15 хувьд хүрч өсөөд буй инфляцийн дарамтаас гарах боломж үүсэж буй мэргэжилтнүүд онцолж буй юм.  


Түүнчлэн Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир “Тэтгэвэр, тэтгэмж нэмснээр эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад дараах хариултыг өгөв.

-Тэтгэвэр нэмэхийн тул улсын төсвийн зардлыг нэмээгүй, зардал дотор зохицуулалт хийж байна.  Иймд инфляцид том дарамт үүсэхгүй. Гэхдээ импортын барааны үнэ өсөхөд дагаад дотоодын хүнсний ногооны үнийг далимдуулан өсгөсөн шиг өргөн хэрэглээний барааны үнийг өсгөх вий гэж болгоомжилж байна. Нөгөөтэйгүүр олон нийтийн дунд өрнөөд байгаа 30-40 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ өсөх нөхцөл бүрдээгүй. 

Олон улсын санхүүгийн байгууллагууд цар тахлын өнөө үед, инфляцийн дарамтад илүү өртдөг,  нийгмийн эмзэг бүлэгт түлхүү дэмжлэг үзүүлэхийг зөвлөж байна. Энэ дагуу Засгийн газар тэтгэвэр нэмлээ.

Монголбанкны  мөнгөний бодлого бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт бүрийн араас хөөцөлддөггүй

    Макро эдийн засгийн дотоод гадаад тэнцвэр, валютын ханш, төлбөрийн тэнцэл, инфляцийн хүлээлтэд илүүтэй анхаардаг. Цалин өсвөл инфляци илүү удаан үргэлжлэх эрсдэлтэй. Иймд “Монголбанк өнгөрсөн сард бодлогын хүүг 6.5 хувь болгосноор мөнгөний бодлого хатуурч эхэллээ” гэсэн дохиог та бүхэнд өглөө.

Энэ мөчлөг цаашид үргэлжилнэ. Эдийн засгийн өрнөл ямар байхаас (хөдөлмөрийн зах зээл хангалттай сэргээгүй, эдийн засгийн өсөлт удааширсан) их зүйл хамаарна.

Энэ удаад бид бодлогын хүү 0.5 хувиар өсгөв. Эдийн засгийн сэргэлт бидний тооцоолсноос сайн гарч, инфляцийн өрнөл ямар байхаас дараа дараагийн мөнгөний бодлогын шийдвэр гарна.
Үл хөдлөх хөрөнгө рүү хөрөнгөө байршуулахаас илүүтэй хадгаламж руу мөнгөө байршуулах нь илүү өгөөжтэй болно. Хэрэглээнээс илүүтэй хуримтлал хийх төлөв харагдаж байна” гэв.
 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0