богино мэдээ New

Ипотекийн зээлийг Монголбанк Засгийн газарт бүрэн шилжүүлнэ

Харин энэхүү шийдвэртэй холбоотойгоор жилд эргэн төлөлтөөр бүрддэг 300-400 тэрбум төгрөг 1.5 жил тасалдаж байгаа”-г онцолсон юм. .

 Сэтгүүлч С.Ариунзул

   Монголбанк ипотекийн зээлийг 2018 онд Засгийн газарт шилжүүлэх байсан ч төсөвтэй холбоотойгоор хойшлуулсаар өнөөг хүрчээ. Орон сууцны найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг Цар тахлын тухай хуультай холбоотойгоор 60 хувийг нь Монголбанк эх үүсвэрээрээ санхүүжүүлж байгаа аж. 

Түүнчлэн Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд энэ оны эхний долоон сард Монголбанк болон банкны эх үүсвэрээр нийт 554.4 тэрбум төгрөгийн зээлийг 7,470 өрхөд олгожээ. Харин наймдугаар сард 60 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг банкуудад хуваарилж, холбогдох гэрээний дагуу банкууд өөрийн эх үүсвэрээр 40 тэрбумыг нэмж, нийт 100 тэрбум төгрөгийн ипотекийн хөтөлбөрийн зээл олгосон байна. Мөн өнгөрсөн сард 10 мянган зээлдэгчид 756.8 тэрбум төгрөгийн зээл олгоод буй юм.

Монголбанкны дэмжлэгтэй уг хөтөлбөр 2022 он хүртэлх хугацаанд үргэлжлэх ба 2023 онд багтаан Засгийн газарт бүрэн шилжүүлэх болсныг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэв. Тэрбээр “Цар тахлын хуультай холбоотойгоор 2020 оны хоёрдугаар улирлаас ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн зээлийн төлөлтийг хойшлуулсан бөгөөд 2021 оны эцэс хүртэл хэрэгжинэ. Харин энэхүү шийдвэртэй холбоотойгоор жилд эргэн төлөлтөөр бүрддэг 300-400 тэрбум төгрөг 1.5 жил тасалдаж байгаа”-г онцолсон юм. 

Дашрамд дурьдахад эдийн засгийг эрчимжүүлэх тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээр хүлээгдэж байгаа. Энэ удаа эдийн засгийг дэмжихдээ халамжуудыг аль болох танаж, бизнесийг дэмжих, тэр дундаа уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх бодлого баримтлахаа Сангийн яам, Монголбанк танилцуулаад байна. 
 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0