богино мэдээ New

Монголбанкны тавьсан сум байгаа онож эхлэв

Дэлхий дахианд safe-haven буюу эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдлын ийм үед хамгийн аюулгүй хөрөнгө оруулалт бол алт..

Сэтгүүлч Т.Ундрахжаргал

  Төв банкны алт худалдан авалт өндөр байх нь гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх эерэг талтай. Дэлхийн худалдааны дайнтай холбоотой 2019 оноос томоохон төв банкууд валютын нөөцөөс татгалзаж алт нөөцөлж эхэлсэн.

Манай улс ч энэ жишгийг дагах чиг хандлагыг баримталж буй юм.

Алтыг нөөцлөх нь яагаад хэрэгтэй вэ гэдэгт товч мэдээлэл сийрүүлье.

  Хамгийн чухал нь өнөөдөр тэнгэрт хадчихаад байгаа валютын ханшийн зөрүүг арилгах, ханш хөөрөгдөхгүй байхад алт гол нөлөө үзүүлнэ. Товчхондоо алтны нөөц сайн бол түүнийгээ зарж валюттай болно. Энэ хэрээр төгрөгийн ханш сулрахаас сэргийлж чадах юм.

Дэлхий дахианд safe-haven буюу эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдлын ийм үед хамгийн аюулгүй хөрөнгө оруулалт бол алт. Ялангуяа дэлхий дахинаа хөрөнгө оруулалтын алтны эрэлт огцом өсөж харин нийлүүлэлт сүүлийн таван жилийн байдлаар гурван хувиар буурч хамгийн доод цэгтээ хүрээд байна.

Эдийн засгийн таагүй нөхцөл байдал угтаж авсан ийм үед манай улсын төв банкнаас алтны нөөц нэмэгдүүлэх сум тавьсан нь байгаа онож эхэллээ.

 -ОНЫ ЭХЭНД АЛТНЫ ХУДАЛДАН АВАЛТ “САЙН”-ААР ЭХЭЛЛЭЭ-

   Монголбанк 2021 оны нэгдүгээр сард 1.35 тонн үнэт метал худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 750 кг-аар өссөн үзүүлэлт юм байна. Өнгөрөгч сард орон нутгаас төв банкны салбар 60.3 кг үнэт метал худалдан авсан аж. Тус банкинд нэг грам алт худалдан авах дундаж үнэ нь өнгөрсөн сард 171 орчим мянган төгрөг байжээ.

алтны худалдан авалт

-2020 ОНД АЛТ ТУШААЛТ РЕКОРД ЭВДЭЖ, АЛТНЫ ЭКСПОРТ НЭМЭГДЖЭЭ-

  Ашигт малтмалын нэмэгдсэн өртгийн албан татвар /АМНӨАТ/ таван хувь болж хоёр дахин нэмэгдснээр алт тушаалт буурсан гэх шүүмжлэл, маргаанууд дэгдэж байв.

 Улмаар Монголбанкнаас “Алт-2” хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор тус металь олборлогч ААН-үүдэд алтаар эргэн төлөх нөхцөлтэй урьдчилгаа төлбөрийн болон урт хугацаат санхүүжилт олгосон. Үүний үр дүнд алт олборлогчдын үйлдвэрлэлийн хүчин чадал сайжирч, тус салбарын экспортын хэмжээ өнгөрөгч 2020 онд эрс нэмэгдсэн үзүүлэлттэй байгааг албаныхан мэдэгдэв.

Тодруулбал, Монголбанк 2020 оны арванхоёрдугаар сард 22тн үнэт металл худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.8 тонноор нэмэгдсэн үзүүлэлт юм.

алтны худалдан авалт

-АЛТНЫ ҮНЭ19.6 ХУВИЙН ӨСӨЛТТЭЙ БАЙНА-

  Алт тушаалт өсөхөд нөлөөлсөн гол хөшүүрэг нь Монголбанк алтны үнийг өдөр бүр Лондонгийн металлын биржийн үнээр шинэчлэн тогтоож, олон улсын зах зээлийн ханшаар худалдан авдаг болсонтой холбоотой аж. Уг өнгөт металлийн үнэ 2020 оны сүүл 2021 оны эхэн үеэр 1800-1850 орчим ам.долларт байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 19.6 хувийн өсөлттэй байна.

алтны нөөц

 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 3