Сэтгүүлч С.Зулцэцэг
Энэ сарын 2-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд шатахууны ердийн хэрэглээний 41 хоногийн, онгоцны түлшний 11 хоногийн нөөцтэй байгаа аж. Тодруулбал, А-80 бензиний 80, Аи-92-ын 55, дизель түлшний 33 хоногийн нөөцтэй байгаа тухай Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлэв.
Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр нэг тонн түүхий газрын тосны үнэ 392.9-416.1 ам.доллар буюу баррель нь 51.5-57.0 ам.долларын хооронд хэлбэлзжээ.
Дашрамд дурьдахад манай улсад сүүлийн найман сард шатахууны үнэд өөрчлөлт ороогүй бөгөөд аймаг, сумдын байршлаас шалтгаалан бүх бүтээгдэхүүнийг литр тутамд 100-200 төгрөгийн зөрүүтэй үнээр борлуулж буй юм.
Нийт сэтгэгдэл 0