богино мэдээ New

Европын Хөгжлийн банк Говийн салхин станцын төсөлд санхүүжилт олгохоор шийдвэрлэлээ

Энэхүү салхин цахилгаан станц нь 52 МВт-ын суурилагдах хүчин чадалтай бөгөөд Дорноговь аймгийн Сайншанд сумын зүүн хойд хэсэгт 2015 - 2016 оны хооронд байгуулахаар төлөвлөгдөөд байна..

Ferrostaal компани хэвлэлийн мэдээлэлдээ Европын Хөгжлийн банк Монголын говийн бүс дэхь Ferrostaal Industrial Projects GmbH төслийн хүрээнд хэрэгжүүлж буй Сайншандын салхин станцын төсөлд 115 сая ам.долларын санхүүжилт олгохоор болсныг мэдэгдсэн байна. 

Европын Хөгжлийн банк тус төсөлд гол үүрэгтэй оролцож санхүүжилтийг олгож байгаа юм. Сайншанд салхин парк ХХК-н захирал Oliver Schnorr мэдэгдэхдээ салхин станцыг 2017 оны есдүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэжээ. Санхүүжилтийн 70%-г зээлээр, үлдсэн 30%-г өөрийн хөрөнгөөр хийх бөгөөд Европын хөгжлийн банк гол зээлдэгч ба өөрийн хөрөнгийг мөн хангаж ажиллаж байгаа юм.


САЙНШАНД САЛХИН ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСЛИЙН ТАЛААР

Энэхүү салхин цахилгаан станц нь 52 МВт-ын суурилагдах хүчин чадалтай бөгөөд Дорноговь аймгийн Сайншанд сумын зүүн хойд хэсэгт 2015 - 2016 оны хооронд байгуулахаар төлөвлөгдөөд байна. 

Төслийн хөгжүүлэгчээр Сайншанд Салхин Парк ХХК, хөрөнгө оруулагчаар ХБНГУ –ын Ферростаал (Ferrostaal) компани ажиллаж байна.

Салхин цахилгаан станцыг байгуулахад 120 сая орчим ам.доллар шаардлагатай ба ашиглалтад орсноор жилдээ 170 сая кВт.ц цахилгааныг төвийн эрчим хүчний системд нийлүүлж, 200 мянга орчим тоннтой тэнцэхүйц нүүрсхүчлийн хий ялгарлыг бууруулах юм.

Салхин цахилгаан станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч болон үндсэн тоног төхөөрөмж нийлүүлэгчийг олон улсын тендерийг 2014 оны долдугаар сард сард зарласан.

 

Эх сурвалж: Эгүлэ Капитал 

 

Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч компани юм.

Хувийн хэвшил, төрийн болон ашгийн бус үйл ажиллагаа явуулдаг бүх төрлийн харилцагч нартай хамтран ажиллаж, үйл ажиллагаанд нь тулгарч буй сорилтуудыг даван туулахад оновчтой мэдээлэл, судалгаагаар хангаж ажиллах нь бидний гол зорилго. Бидний энэхүү үйл ажиллагаа нь хэрэглэгчдийнхээ өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, зах зээлийн байр сууриа чадавхижуулахад тусална.

Өнөөдрийн байдлаар EBRD Монгол Улсын эрчим хүч, санхүү, үйлдвэр, худалдаа , дэд бүтэц зэрэг салбаруудад нийт 594.5 сая еврогийнхөрөнгө оруулалтын багцтай байна.