сэтгүүлч Д.Жаргал
Татварын орлогын бүрдүүлэлт болоод Нийслэл хотын албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсангаас тодрууллаа.
-Нийслэлийн иргэдээс өнгөрсөн аравдугаар сараас эхлэн татвар авч эхэлсэн ч хэрэгжилт туйлын хангалтгүй байгаа. Ямар хүндрэл байна вэ?
-Нийслэл хотын иргэдийг хотын татвар төлүүлдэг болгох тухай хорь гаруй жил ярьсны эцэст өнгөрсөн аравдугаар сард биелэлээ олсон. Хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа гэдгийг ойлгож үзэх хэрэгтэй. Хууль хэрэгжээд удаагүй байна, асуудал хүндрэлүүд цөөнгүй байна. Удахгүй бүх ажил жигдрээд ирэхээр нийслэлчүүд татвараа өгч, аж ахуй нэгжүүд татвараа авч хэвшинэ.
-Татварын бүрдүүлэлт хэдэн хувьтай байгаа вэ?
-Татварын орлогын бүрдүүлэлт харьцангуй сайн байгаа гэж хэлэхэд болно. Өнөөдрийн байдлаар 90 орчим хувьтай байна. Эхний есөн сарын байдлаар хагас их наядын татвар хүлээлт үүсгээд байсан. Одоогоор нэгдсэн дүн гараагүй байна. Оны эцэст энэ талаарх мэдээлэл ил болно.
www.zaluu.com