Засгийн газар болон Монголбанк энэ оны тавдугаар сард нийт 50.5 тэрбум төгрөгийн найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн эх үүсвэрийг банкуудад олгосон аж. Уг эх үүсвэрээр 722 иргэний зээлийн хүсэлтийг шийдвэрлэж үүнээс 265 иргэний 15.9 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийг Монголбанк өөрийн өмчлөлийн ипотекийн зээлээр баталгаажсан бондын үндсэн төлбөрөөр олгосон байна. Мөн Засгийн газар төсөвт тусгаснаар 457 иргэний 34.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг олгожээ.