богино мэдээ New

Маркетингийн тухай ойлголт буюу 5Р -ийн талаар

Таны ажилчид үйлчлүүлэгчтэйгээ хэрхэн харилцахыг та хүсч байна вэ? Олон төрлийн үйлчилгээ байдаг. маркетинг, бизнес, маркетингийн арга .

11.1 Маркетингийн тухай ойлголт, 5Р

          Маркетинг гэдэг ойлголтыг энгийнээр зах зээл судлал гэж ойлгож болно. Хүний нөөцийн удирдлага гэхээр байгууллагын боловсон хүчин асуудлыг удирдан зохицуулдаг. Санхүүгийн удирдлага гэхээр мөнгө санхүүгийн асуудлыг удирддаг шиг маркетингийн удирдлага гэдэг бол мөн нэг зүйлийг удирдаж л таарна. Тэр удирдах зүйл нь зах зээл хэмээх хөлгүй далай юм.”Маркетинг” гэдэг нэр томъёо нь анх XIX, XX зууны зааг дээр Америкийн хэвлэлүүдэд гарч эхэлжээ. ”Market” (зах зээл) гэсэн англи үгний язгуур дээр “Маркетинг”  гэсэн нэр томъёо үүсчээ. Зах зээл гэж юу вэ? Зах зээл гэдэг бол нэг талаас үйлдвэрлэгч /нийлүүлэгч/ нөгөө талаас хэрэглэгч, харин тэднийг хооронд нь холбодог зуучлагч зэргээс бүрдэх болно. Эдгээрийн хоорондын нарийн үйл ажиллагааг судлан зохицуулах боломж механизмыг судалдаг ухааныг маркетингийн удирдлага гэдэг. Маркетинг нь бараа үйлчилгээ бий болгох, хувиарлах болон урамшуулах болон тэдгээрийн үнийг тогтоох замаар хэрэглэгчдийн хүсэл шаардлага, хэрэглээг хангахад чиглэгдсэн солилцоог үр ашигтай, оновчтой хөнгөвчлөх бизнесийн үйл ажиллагаа юм. Хамгийн энгийн байдлаар авч үзвэл маркетинг нь худалдан авагчиддаа хүссэн барааг нь тохирох үнээр, оновчтой газарт нь борлуулах замаар тэдний хэрэгцээг хангаж өрсөлдөөний давуу байдал олж авах явдал юм.
11.2 Маркетингийн орчин
Маркетингийн орчин:
1. Микро
2. Макро хүрээнээс бүрдэнэ.
Маркетингийн микро орчин.
Пүүсээс хэрэглэгчид ба үйлчлүүлэгч нартаа үйлчлэх боломжид шууд нөлөөлдөг хүчин зүйлс буюу бэлтгэн нийлүүлэгчид, өрсөлдөгчид, маркетингийн зуучлагчид, түнш зэргийг нийтэд нь маркетингийн микро орчин гэнэ.
Пүүс
Микро орчин:
Маркетингийн зуучлагчид
 
Бэлтгэн нийлүүлэгчид
  
Түншүүд
 
Өрсөлдөгчид
 
Бэлтгэн нийлүүэлгчид: Пүүс болон түүний өрсөлдөгчийг тодорхой нэр төрлийн болон материалаар хангадаг худалдаачдыг пүүс болон бэлтгэн нийлүүлэгчид гэнэ.
Өрсөлдөгчид: Тухайн пүүсийн маркетингийн үйл ажиллагаанд өрсөлдөгч пүүсийн зах зээлд эзлэх байр суурь, баримталж буй бодлого нь шууд нөлөөлнө.
Маркетингийн зуучлагчид: Энэ нь байгууллагын бүтээгдэхүүнийг арилжиж борлуулахад тусалдаг. Үүнд:
-          Худалдааны зуучлагчид
-          Барааны хөдөлгөөнийнийг зохион байгуулдаг мэргэжлийн пүүс
-          Санхүү зээлийн байгууллага гэх мэт орно.
Түншүүд: Пүүс нь өөрийн онцлог бүхий 5 янзын зах зээл дээр гарч худалдаа үйлчилгээг явуулдаг.
 
Пүүс
                        Хэрэглэгчийн зах зээл
                        Үйлдвэрлэгчийн зах зээл
                        Завсарын худалдаачдын зах зээл
                        Улсын байгууллагын зах зээл
                        Олон улсын зах зээл
1. Хэрэглэгчийн зах зээл гэдэг нь амины хэрэглээнд зориулж бараа үйлчилгээг худалдаж авдаг хүмүүс өрх гэрүүдийг хэлнэ. Пүүс нь бараагаа шууд үйлдвэрээс эсвэл жижиглэн худалдааны зах зээлээс дамжиж гаргана.
2. Үйлдвэрлэгчдийн зах зээл гэдэг нь бараа, түүхий эд, техник технологи, үйлчилгээг худалдан авдаг байгууллагуудыг хэлнэ. Пүүс нь өөрийн үйлдвэрлэсэн барааг өөр үйлдвэрлэлийн түүхий эд болгон үйлдвэрлэж болно. Ийм үед худалдан авсан үйлчлэгч нь тухайн байгууллагын түнш болно. 3. Завсрын худалдаачдын зах зээл гэдэг нь худалдааг зохион байгуулж өөрсдөө ашиг олдог, мөн пүүсийн барааг ашиг олох зорилгоор худалдаж авдаг байгууллагуудыг хэлнэ.
4. Улсын байгууллагын зах зээл гэдэг нь нийтийн үйлчилгээнд хэрэглэх нийгмийн халамжийн хэлбэрээр хүмүүст өгөх зэрэг зорилгоор бараа үйлчилгээг улсын байгууллага худалдан авч байвал түншилж болно.
5. ОУ-ын зах зээл гэдэг нь пүүс дотоодын зах зээл дээр төдийгүй гадаадын зах зээл дээр бараа үйлчилгээг нийлүүлнэ. Энэ үед олон улсын зах зээл үүснэ.
Маркетингийн макро орчинд дараахь зүйлүүд багтана.
1. Хүн ам зүйн орчин: Энэ нь хүн амыг тоо нягтрал мөн бусад талаас нь судалдаг шинжлэх ухаан юм. Маркетингийн үйл ажиллагаа явуулж байгаа пүүсийн хувьд зах зээл нь хүн амаас бүрдэж байгаа учраас хүн ам зүйн судалгаа явуулах шаардлагатай байдаг.
2. Эдийн засгийн орчин: Худалдан авах чадварын ерөнхий түвшин нь орлогын түвшин юм. Үнэ, хадгаламж, зээл авах нөхцөл байдал зэргээс хамаардаг.
3. Байгалийн хүчин зүйл: Энэ нь хүрээлэн байгаа орчны өөрчлөлт, цаг агаарын байдал, агаарын бохирдолт, хөрсний болон ургамал амьтны аймгийн өөрчлөлт зэрэг хүчин зүйлээс хамаараад пүүсийн үйл ажиллагаанд ихээхэн нөлөө үзүүлдэг.
4. Шинжлэх ухаан техникийн орчин: Шинжлэх ухаан техникийн хурдац нь улс орны эдийн засаг түүгээр дамжуулаад тухайн пүүсийн үйл ажиллагаанд ихээхэн нөлөө үзүүлдэг.
5. Улс төрийн орчин: Маркетингийн шийдвэрт улс төрийн орчинд үүсч бий болсон үйл явдалууд хүчтэй нөлөөлдөг.
6. Соёлын орчин: Байгууллагын үйл ажиллагаанд гадаад орчины зүгээс нөлөөлөх соёлын хүчин зүйл гэж байдаг. Үүнд: - Улс үндэстний уламжлалт соёл, хүмүүсийн өөртэйгээ харьцах харьцаа гэх мэт.   
11.3 Маркетингийн иж бүрдэл
Маркетингийн иж бүрдэл
 
Бараа
 
Идэвхжүүлэлт
 
Үнэ
 
Хувиарлалтт
 
Ø  Барааны төрөл
Ø  Чанар
Ø  Үзүүлэлтүүд
Ø  Сав баглаа
Ø  Барааны тэмдэг
Ø  Хэмжээ
Ø  Үйлчилгээ
Ø  Баталгаа
Ø  Эргэх холбоо
 
Ø Худалдааны урамшуулал
Ø Зар сурталчилгаа
Ø Худалдааны эрчим
Ø Олон нийттэй харилцах харилцаа
Ø Шууд маркетинг
 
Ø  Түгээлтийн сувгууд
Ø  Байршил
Ø  Түүхий эд бараа материал
Ø  Тээвэр
Ø  Барааны агуулах
 
Ø Үнийн жагсаалт
Ø Үнийн хөнгөлөлт
Ø Төлбөрийн хугацаа
Ø Зээлийн үргэлжлэх хугацаа
Ø Бусад мөнгөн тусламж
 
The Marketing Mix – The 5P’s
  • Product
  • Price
  • Place (distribution)
  • Promotion
  • People
Маркетинг гэдэг ойлголтыг ойлгохын тулд хамгийн гол нь маркетингийн иж бүрдлээ /marketing mix/ ойлгох хэрэгтэй. Маркетингийн иж бүрдэл гэдэг бол 5Р юм.
1. Product - Бүтээгдэхүүн энэ ойлголтонд 3 зүйл ордог. Бараа, үйлчилгээ, санаа гэсэн 3 зүйл нь бүтээгдэхүүн гэсэн ойлголтыг төлөөлөх болно. Талх, саван, машин зэрэг нь материаллаг  бараа юм. Нөгөө талаар бүтээгдэхүүн юм. Реклам, сурталчилгаа, дуу шүлэг гэх мэт шинэ санаа нь патентлагдсан тусгай эрх аван баталгаажуулдаг бүтээгдэхүүн юм.
2. Price - Үнэ /Энэ нь хууль, эдийн засаг, сэтгэл зүйн хувьд нэгдмэл байдлыг үүсгэдэг.Үүнийг бүтээгдэхүүнээс нь салангид авч үзэж болохгүй гэж үздэг. Хэрэглэгч бүтээгдэхүүний үнийг асуугаад үнээр нь чанарыг төсөөлөн ойлгодог. Хэт үнэтэй зүйл маш хямдхан зарагдаж байхад хэрэглэгчийн сэтгэл зүй ихэнхдээ хүлээж авдаггүй. Үнэ нь эрэлт, өрсөлдөөн, зардалд үндэслэн тогтдог./
3. Promotion - Идэвхжүүлэлтийн иж бүрдэлд зар сурталчилгаа, PR, биечилсэн худалдаа, борлуулалтын урамшуулал гэх мэт ордог. Зарим хүмүүс маркетинг гэдгийг зөвхөн зар сурталчилгаа мэтээр явцуу ойлгодог. Гэтэл энэ нь маркетингийн иж бүрдлийн нэг элементийн дэд нэг элемент.
4. Place - Хуваарилалт /Зуучла8лын хэлбэрүүд орно. Хуваарилалтын суваг нь 2 төрөлтэй. Биет болон биет бус гэсэн. Биет хуваарилалт нь бараа бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчдэд хүргэхэд тээврийн ямар хэрэгслүүдээр хэд дамжуулан зөөж байна вэ? гэдэг асуудлыг хамарна. Усан онгоцоор, агаараар, авто замаар гэх мэтчилэн. Биет бус хуваарилалт гэдэг нь хэдэн хүн зуучилж дундаас нь ашиг олж байна вэ гэдгийг хамрах болно. Бөөний худалдаачин, жижиглэн худалдаачин гэх мэт./
5. People – Хүн /Хүмүүсийн шийдвэр нь хэрэглэгчдийн үйлчилгээтэй холбоотой. Таны ажилчид үйлчлүүлэгчтэйгээ хэрхэн харилцахыг та хүсч байна вэ? Олон төрлийн үйлчилгээ байдаг. Үүний дотор хамгийн энгийнээс нь авч үзэхэд: Юуны түрүүнд тэдэнтэй инээмсэглэн харьцах гэх мэт харьцааг хэлнэ. Мөн гадаад байдал тэдэнд хандаж байгаа хандлага зэргээс ихээхэн шалтгаална./
Гэтэл үйлчилгээний маркетинг гэхээр 7P яригддаг. Үндсэн 5P дээр ОРЧИН, ҮЙЛ АЖИЛЛАГАА гэсэн 2P нэмэгддэг. Мөн аялал жуулчлалын маркетинг дээр Partnership-хамтын ажиллагаа гэсэн P бас нэмэгддэг.
Сүүлийн үед Packaging- сав баглаа боодол гэсэн P-г хольцод оруулан ярих болсон ба олон улсын маркетинг дээр Politic-улс төр гэсэн Р мөн шинээр оруулахаар яригдаж байгаа.
Боловсролын маркетинг, урлагийн маркетинг, аялал жуулчлалын маркетинг, хувь хүний маркетинг, олон улсын маркетинг, байгууллагын харилцааны маркетинг, дотоод маркетинг, гадаад маркетинг бүр сүүлдээ ногоон маркетинг гэх мэтчилэн ярьж маркетинггүй зүйл байхгүй болсон.
11.4 Бараа түгээх арга, хувиарлалтын суваг:
Бүтээгдэхүүний борлуулалтыг ихэнх тохиолдолд зуучлагчаар дамжуулан явуулдаг бөгөөд, тэр нь хувиарлалтын сувагтай тохирч байдаг. Харилцааны хүрээнд зуучлагчдыг ашиглах нь юуны өмнө үйлдвэрүүдэд ашигтай байдаг. Зуучлагчдын тусламжтайгаар бараа үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн шууд харилцааны тоог цааш өгдөг. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэгч нь цөөн тооны бараа борлуулагч түнштэй байх юм бол хэрэглэгч бүртэй нэг бүрчлэн харилцах шаардлага байхгүй болно гэсэн үг.
а. Зуучлагчгүй нөхцөлд:
1
  
2
Хэрэглэгчид
 
3
 
Үйлдвэрлэгчид
11.5 Хувиарлалтын сувгийн түвшин ба бүтэц
Хувиарлалтын суваг нь шууд, тойруу, холиог гэсэн 3 янз байна.
ü  Шууд суваг – үйлдвэрлэгчид бараа үйлчилгээг зуучлагчгүйгээр хэрэглэгчдэд шууд хүргэх бөгөөд маркетингийн хөтөлбөр хязгаарлагдмал зах зээлийг зохицуулах, хяналт тавих зэрэг ажлуудыг өөрсдөө хийнэ.
ü  Тойруу суваг – зуучлагчдаар дамжуулж барааг хэрэглэгчдэд хүргэдэг. Ийм үед компаниуд өөрийн зах зээлээ, өргөтгөх, борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд олон зуучлагчаар бараа үйлчилгээ дамжуулан хэрэглэгчдэд хүргэдэг.
ü  Холимог нь дээрх хувиарлалтын сувгийн аль алиныг хэрэглэхийг хэлнэ.
 
 
11.6 Маркетингийн борлуулалтын сувгын түвшин
                                                      
Хэрэглэгч
 
Үйлдвэрлэгч
                                                       Шууд харилцаа
                                                                                                           
 
Хэрэглэгч
 
Жижиглэн
 
Үйлдвэрлэгч
                                                        
 
Үйлдвэрлэгч
 
Бөөний
 
Жижиглэн
 
Хэрэглэгч
 
 

 

                                                                                                                                         
Үйлдвэрлэгч
 
Бөөний
 
Жижиглэн
 
Жижиглэн
 
Хэрэглэгч
 
 

 

Хувиарлалтын сувгийг түвшин түвшингийн тоо уртаар тодорхойлдог. Эцсий хэрэглэгч хүртэлх зайнд байгаа мэргэжлийн байгууллагын тоогоор тодорхойлогдож байдаг. Түвшингийн урт нь хичнээн мэргэжлийн байгууллага дамжиж байгаагаас хамаарч урт, богино байдаг. Хувиарлалтын сувгийн дараах түвшингүүд байна. Үүнд:
1. Тэг түвшин – Үйлдвэрлэгч                хэрэглэгч
2. Нэг түвшин – Үйлдвэрлэгч                   жижиглэн         хэрэглэгч
3. Хоёр түвшин – Үйлдвэрлэгч        бөөний        жижиглэн        хэрэглэгч
Барааны хөдөлгөөн
Барааны хөдөлгөөн нь эрэлтийг идэвхжүүлэх хамгийн хүчирхэг хэрэгсэл болдог. Хэрэглэгчдийн хүссэн цагт хэрэгцээтэй газар бүтээгдэхүүн бараа үйлчилгээг ойртуулахын тулд компани пүүсүүд бүтээгдэхүүнийг зөв байршуулах ажлыг зохион байгуулах ёстой. Бүтээгдэхүүий хөдөлгөөн гэдэг нь бараа, бүтээгдэхүүн үйлдвэрээс гараад тодорхой замыг туулж  эцсийн хэрэглэгчдэд хүрсэн тухайн нөхцөлд хэрэглэгч түүнийг хэрэглэж дуусах хүртэлх хугацааг хэлнэ. Бүтээгдэхүүнийг аль болох цөөн шат дамжлагатайгаар түгээх суваг аргыг сонгон хамгийн богино хугацаанд барааны чанар байдлыг алдагдуулахгүйгээр хадгалалт тээвэрлэлтийн нөхцөлд тухайн барааг борлуулах боломжит шийдвэр чухал. Бүтээгдэхүүний хөдөлгөөний иж бүрэн зохицуулалтыг боловсруулж хамгийн бага зардлаар барааг хүргэх хувиарлалтын бодлого явуулах нь тухайн компанийн гол зорилго байх ёстой.
1. Захиалгын бодлого /хэрэглэгчийн эрэлтийг тусгасан/
2. Борлуулалтын бодлого /нийлүүлэлтийг харуулах/
3. Хадгалалтын бодлого /Тухайн барааны физик химийн шинж чанраас хамаарч хадгалалтын нөхцөл өөр байна.
4. Тээвэрлэлтийн бодлого./Тээвэрлэлтийг хэрхэн сонгосноос бүтээгдэхүүний үнийн түвшин зохих газарт нь бүтээгдэхүүний цаг хугацаанд хүргэх асуудал шалтгаална.
Маркетингийн ачаар бид өөртөө тохирсон тохиромжтой, хэрэглэхэд хялбар, өрсөлдөхүйц барааг цаг хугацаа хөрөнгө мөнгөө хэмнэн сонголттойгоор авах боломжтой болж байна. Маркетингийн ачаар амьдралын чанар сайжирч байна гэж ойлгож болно. Бүтээгдэхүүний нийтлэг шаардлага өөрөөр хэлбэл олон улсын түвшинд гарах бүтээгдэхүүн дараах гурван шаардлагыг хангасан байх ёстой гэж үздэг.
1.      Тохиромжтой. /Тухайн хэрэглэгчдэдээ тохирсон. Хэрэв Монголд гаргаж байгаа бол хамгийн гол нь хямд, монгол хэрэглэгчийн зан төлөвт тохирсон байх ёстой./
2.       Хэрэглэхэд хялбар. /Ажиллагаа багатай. Хүн болгон хэрэглээгээ хялбарчилсан байдлаар хангахыг хүсч байдаг. 2-3 кноп дарснаас 1-г дарсан нь дээр гэх мэт. Энэ нь хүний төрөлхийн шинж чанар /
3.      Өрсөлдөхүйц байх. / Бусад ижил нэр төрлийн бараанаас ямар нэгэн шинж чанараараа илүү өвөрмөц, чанартай ч гэдэг юмуу/
Дээрх гурван шаардлагыг хангасан байвал олон улсын түвшин дэх бүтээгдэхүүний шаардлагыг хангана гэж үздэг хандлагыг нийгмийн удирдлагын олон түвшинд хэрэгжүүлсэнээр ажил хэрэгт амжилт гаргадаг.
 
 
11.7 Маркетингийн судлах арга
Энэ нь өөртөө нийтлэг шинжлэх ухааны арга ( Туршилт, судалгааны үнэлгээ), тодорхой шинжлэх ухааны аргууд ( удирдлагын онол, эдийн засгийн шинжилгээ, модел, статистик, социологи, сэтгэл судлал, математик)-ыг хэрэглэдэг. Үүнээс гадна маркетингийн шинжилгээнд зах зээлийн хэсэгчлэлийг багтаасан SWOT шинжилгээний арга, зах зээл дээрх фирмийн таваарын технологи, өрсөлдөгчийн таваарын үнэлэлт хийж зах зээлийн янз бүрийн хэсэгчлэлийн хувилбаруудыг хэрэглэж байдаг. Мөн маркетинг бол онолын боловсруулалтаа зах зээлийн практиктай холбож байгууллагын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх арга зүй эзэмшүүлнэ.         
STRONG - Давуу тал
WEAK - Сул тал
OPPORTINUTY - Боломж
THREATMENT – Аюул
 
SWOT шинжилгээний хүснэгт
Давуу тал
Сул тал
 
 
Боломж
Аюул
 
 

 

http://givaeconomy.blogspot.com