-Би 4600 гаруй ном хандиваар явуулсан даа-
Эрхэм уншигч та бүхэндээ Улаанбаатар хотын Төв шуудангийн зүүн хажууд ном худалдаалдаг “Номын ах” Н.Баасандоржтой цөөн хором хүүрнэлдснээ хүргье.
-Та өөрийгөө танилцуулаач ?
Манайх Архангай аймгийн Хайрхан суманд зургаан үеэрээ нутагласан тийм л айл байдаг юм .Би Улаанбаатар хотод өссөн хүн.
-Таны энэ өмссөн хувцас их өвөрмөц бас сонирхол татаж байна л даа. Энэ талаараа ярихгүй юу?
-Монголын үндэсний хувцасны тоонд орох ёстой хэдий ч гурван үеийг дагуулаад хэлмэгдчихсэн байдаг юм. Манжийн хаан, Богд хаан, Социализмын нийгэмд хэлмэгдчихсэн. Манжийн хаанд яамны эсрэг босоод байгаа тэр хувцастай миний эд хөрөнгийг хулгайлаад байгаа тэр хувцастай нөхдүүдийг устгах зорилгоор. Богд хааны үед зарим нэгэн зүүсгэлүүдийг дээр доор оруулаад зарим зүйлийг нь хагалаж өгөөд устгагдсан. Социализмын нийгмийн үед ардын хянан шалгах хороогоор ороод Нямбуу багш харуулсан байдаг.Энэ үед үе үеийн хаад ихсийн ноёдоос болж хулгай хийж явсан. Хулгайч нарыг оруулахгүй гээд оруулаагүй байдаг. Ийм л учиртай хувцас даа. Энэ бол ер нь болдоггүй бор өвгөний үлгэр гэж 10 хэдэн үлгэр байдаг дотроос нэг үлгэрийнх нь дүрд гардаг хувцас байгаам юм л даа. Яг үндсэндээ Манжийн хааны эсрэг тэмцэгч энэ хувцасыг өмсөж байсан. Ийм л хувцас. Миний хантааз малгай хоёр.
-Таны энэ тэмдэг ямар тэмдэг вэ?
-Өнгөрсөн 2014 оны дөрөвдүгээр сард номын баяраар нийслэлийн ном сонирхогч 50000 гишүүний хүсэлтээр нийслэлийн хүндэт медалаар шагнагдсан юм.
- Яагаад энэ газрыг сонгон ном зарахаар болов?
-За тэр ч хүний нэг наймааны асуудлыг хөндөх хэрэг гарах байх л даа. 1997 онд цуг ном зарж байсан хүүхдүүдээ худалдааны гудамжинд хүргэж өгөөд энэ үеэс ном зарж эхэлсэн дээ. Ном зарах гэдэг маань хүмүүст муу юм хүргэхгүй тийм л ажил хийх л зорилгоор хууль судалж байгаад ном зарах ажлыг сонгож авсан даа.
-Та энэ ажлыг сонирхлоороо хийж байна уу?
-Энэ бол миний л амьдрал, миний л гэр бүлээ тэжээж байгаа гол хэрэглэгдэхүүн. Манайд ажил хийж байгаа хүн одоохондоо байхгүй. Хүүхдүүд маань балчир байна. Хоёр хүү дөнгөж цэргээс халагдаад нэг нь хилийн цэрэг рүү яваад амьдралаа бодсон нэг нь дөнгөж халагдаад ажилдаа орсон. Том хүү 25 хүрч байгаа. Энэ хугацаанд миний хүү чинь номын ач буянаар нэг ч шахмал юм ууж /эм/ үзсэнгүй. Миний дөрвөн хүүхэд, миний эхнэр шахмал юм уулгүйгээр 20 хэдэн жил боллоо. Номын л ач, номыг уншаад зараад уншсаныхаа ачаар өвс ногоо түүж түүнийхээ буянд хүүхдүүдээ эрүүл, саруул авч явж байна. Энэ номнуудаа зарж тэд нарыгаа хооллож умдаалж байна. Ер нь миний амьдрал энэ.
-Тэгэхээр танай гэрийнхэн энэ номнуудаа уншаад л ардын эмчилгээгээр эмчлэгддэг гэсэн үг үү?
-Ер нь ном уншсаны гайхамшиг гэдэг чинь тэр юм шүү дээ. Жишээгээр ярья л даа. С.Маамын “Газар шороо”, Ш.Шажинбатын “Эрх тал” уран зохиолын номнууд дээр тэр тэгж яваад ингэж гэмтэхэд тэр ургамлыг тэр самган нэг маарамба эмчлээд уулгаад хандлаад ч гэх юм уу тийм өгүүлбэр байдаг. Манайхан тэрийг уншаад л өнгөрчихнө. Гэтэл тэрийг бодитоор нь тусгаад авах хэрэгтэй байхгүй юу. Алтан үеийнхний зохиолыг ер нь аль болох бодит оригналаар нь уншаарай гэж хэлдгийн учир шалтгаан нь энэ. Оройгүй сүм ч гэсэн тэр сохор лам бутны ёроолд байгаа чийгтэй элснээс өөрийнхөө амны цангааг гаргаж байхдаа хар хорхой энэ тэрийг шууд л залгичихдаг байхгүй юу. Гэтэл энэ хар хорхой нь нойр булчирхай элэг цөсөнд эм болоод л явчихдаг. Дандаа өнөөх Монгол өгүүллэгийн найруулга зүй дотроо оруулж байгаа тэр ардын эмчилгээг уран зохиолд уран зохиолын аргаар хийгээд өгчихсөн байдгийг хүмүүс олж мэдэхгүй л байгаа юм. Тийм учраас хүүхэд настангууд ч энэ хангай дэлхийг өгч байгаа хишгийг гудамаар явж байхдаа түүгээд усанд гэсгээгээд хатаагаад авчихсан байхад өвөл тийшээгээ эм тан гээд байхгүй.
-Өдрийн орлого гэвэл алдаг оног л доо. Энэ жил бол ер нь жаахан хэцүүхэн л байна шүү дээ. Өвлийнхөө бэлтгэлийг хийж амжихгүй л юм шиг байна.
-Энд ингээд суухад хэцүү байдаг уу. Машин, цагдаагийн шүглийн дуу, чимээ гээд л?
-Хүмүүс бас иймэрхүү юм асуудаг л даа. Аргагүй биз дээ манай үеийнхэн ирээд л таван минут болонгуут даралт ихсээд толгой нь эргээд л явчихдаг.
-Таны хувьд тийм бишүү?
-Үгүй ээ, адаглаад л нөгөө номон дээрээсээ уншсан эм тангаа хэрэглээд л өглөөд ганц нэг дасгал хийчихээд өдөржингөө даралт ихсэх энэ тэр асуудал байхгүй.Уул нь бол би чинь даралт ихтэй хүн. Зүгээр нэг гэртээ нэг өдөр байчихад даралт ихэсчихдэг.Тэрнийгээ өөрөө л намдаачихдаг.Тэр бол ном уншсаны л ашиг тус.
-Энд зарж байгаа таны номнууд бараг л бүгд ууттай байна?
-Ууттай байх нь аргагүй л дээ. Манайх чинь шар шороо, хажуугаар яваа машины тоос тортог, бороо шороо болно, норно тэр бүгдээс л хамгаалж байгаа ухаантай юм л даа.Хүнд нэг ямар ч л байсан тоос шороо багатай ном өгөхийг боддог доо.
-Ер нь уншигчид ямар төрлийн ном уншиж байна.Ямар насныхан ихэвчлэн номыг ихээр уншиж байна.
-Өнгөрсөн 2006 оноос хойш хүмүүсийн ном сонирхох идэвхи нэлээн нэмэгдсэн. 1990-2006 он хүртэл бууралттай байсан. Одоо бол их сайн байгаа. Насны ялгаа гэх юм алга даа. Хүн өөрийнхөө сонирхсон номоо л эрж хайж олж авч байна даа.25-с дээш насныхан Монгол Улсынхаа түүх хэл соёл талаас их сонирхож байна даа.
-Хүмүүсийн худалдан авах чадвар хэр байна вэ. Өдөрт дунджаар хэдэн ном зардаг вэ?
-2012 оны намраас хойш худалдан авах чадвар муудачихсан. Ер нь нийгэм эдийн засаг нь жаахан тиймэрхүү болоод хүмүүсийн худалдан авах чадвар буурсан. Харин хүмүүсийн сонирхол бол маш их. Авах юмсан гэсэн хүмүүс их байна. Ххамгийн гол нь энэ номыг аваад ардаа үр хүүхдүүддээ хоолтой очих уу, гутал аваад очих уу яах вэ гэсэн сонголт л хийх хэрэгтэй болж байгаа юм л даа.
4600 гаруй ном хандиваар явууллаа
-Та ер нь энэ номнуудаа хаанаас татдаг вэ. Аль эсвэл фондтой юу?
-Фонд байсан. Өөрийн цуглуулгаасаа эхэлж зарсан даа.Тэгээд цуглуулгаа дахин арвижуулаад, дахин зараад, сүүлийн үед нөгөө омгор гэрт ном маань ч багтахаа байгаад ирэнгүүтээ хөдөө аймаг Ховд ,Увс руу шоронгийн хүүхдүүд рүү хилийн цэрэг рүү хандиваар явуулсандаа. Нийтдээ 4600 гаруй ном хандиваар явууллаа.
-Бүх чиглэл бүх салбарын номнууд харагдаж байна энэ талаар?
-Бүх чиглэлийн номыг зардаг гэвэл худлаа болно л доо. Сургуулийн хүүхдийн номыг огт зардаггүй. Өөрөө өөртөө ч тангараг тавьсан. Сургуулийн хүүхдийн ном зарна гэдэг их хэцүү.
-Яагаад вэ?
-Хүүхэд сурна, хүүхэд сургана гээд аав ээжүүд баярладаг. Сурах бичгийг нь аваад ирэхэд үйлдвэрээс тэмдэглэсэн үнэ дээр хамаа намаагүй үнэ нэмээд зарна гэдэг чинь аав ээж хүүхэд гурвын дунд зөрчилдөөн үүсгэдэг тал бий. Тийм учраас л хар буруу ном, биеэ үнэлсэн ч гэх юмуу алаан хядаантай номнууд байдаг л даа. Тэд нарыг зарахыг ер нь хүсдэггүй. Хүнд аль болох л хүний оюун ухаанд юм хийх л тийм л ном зарна уу гэхээс хамаагүй бусармаг ном зараад байж болохгүй байгаа шүү дээ.
-Сүүлийн үед ном хэвлэл ихээр гарах болж, хэрэгтэй хэрэггүй ном ихэссэн энэ талаар...
-Ном бол сайхан цаг үеэ дагаад хөгжиж байна.Үсэг нь жижгэрсэн.Утга агуулга нь өөрчлөгдсөн. Монгол хэлний найруулга зүй талаасаа алдангитай байна. Ярьвал зөндөө зүйл байгаа. Хувь хүний эрх чөлөөний асуудал учраас түүнд буруу өгөх үндэслэл байхгүй. Харин нэг гол харладаг юм бол ямар ч ном зохиол дээр тэр аугаа эрдэмтдийн хэлээд, бичээд тавьчихсан байгаа дүрийг зөрчөөд найруулга зүй талаасаа маш их алдаатай ном гаргаж байгаад их харамсдаг даа. Тэр битий хэл алдартай зохиолчдын зохиолыг дахин хэвлэхдээ утга санааг нь алдуулаад биччихсэн юм байна. Ямар сайндаа л Түдэв гуай надад хэлсэн. Оройгүй сүмийг нь анхных нь сая энэ 2014 онд гарсантай нь хамт тавиад таны ном ингээд дахин хэвлэгдээд гарчихсан байна гэхэд наа чинь миний ном биш гэж хэлсэн. Яагаад гэвэл энэ хоёр номыг харьцуулаад үзэхэд л тэр хооронд өчнөөн төчнөөн алдаа гарч байсан. Иймэрхүү зүйлд л их гол харладаг даа.
-Энэ хэдэн хоромд миний асууж амжаагүй, таны дайхыг хүсэж буй зүйл юу байна вэ?
-Ер нь миний хэлий гэсэн үг байдаг юм. Зундуйн Дорж гуай хэлсэн байдаг. Хэл, хил, мал 3-гуравтайгаа байвал хэн баян Монгол баян гэж. Тэр агуу аялгуут сайхан хэлээ бүү мартаач ээ. Агуу сайхан соёлоо бүү умартаач ээ гэж хэлмээр байна. Хэл, соёл хоёроо умартаад ирэхээр хүүхдүүд маань 50, 60,70-д он хүртэлх Хятадын улаан хамгаалагчид шиг муухай үзэл баримтлалтай болчихсон байна. Мэндлэх хүндлэх ёс нь үгүй, тэгээд л ярьж байгаа яриа нь хүртэл ямар ч соёлгүй Монгол хэл маань алга болчихсон байх юм. Тэгж байж яаж хөгжинө. Улс орны хөгжил гэдэг чинь хувь хүнээс шалтгаална.
Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.