Сэтгүүлч Н.Уранхолбоо
АНУ-ын иргэн тэрбумтан ($ ) Илон Маск тус улсын ерөнхийлөгчийн сонгуулийн хууль зөрчсөн үйлдлүүд гаргаж буй аж. Тодруулбал, ирэх сарын 5-нд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болох юм. Маск тус сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Гэтэл Маск сонгуулийн сурталчилгаа үргэлжилж буй эдгээр өдрүүдэд "Өдөрт нэг хүнд 1 сая ам.доллар өгнө" гэж хууль зөрчсөн үйлдэл гаргаж буйг олон нийт шүүмжилж эхэлжээ.
Тодруулбал, сонгуулийн үр дүнд саналын хамгийн их нөлөө үзүүлдэг Пенсилвань мужид Трампыг дэмжих зорилготой байгуулсан AmericaPA хэсгийн санаачилсан хуулийн төсөлд гарын үсэг зурж, саналаа өгнө гэдгээ илэрхийлсэн тохиолдолд санамсаргүйгээр нэг иргэнийг сонгож дээрх мөнгөн урамшууллыг өгөх юм байна.
Энэ нь улс төрийн сонгуульд санал өгүүлэх, өөрт давуу байдал үүсгэж санал авах зорилготой мөнгө өгсөн, авсан аливаа этгээд 10,000$-оор торгуулах эсвэл тав хүртэлх жилийн хорих ялаар шийтгүүлэх хуулийн заалттай аж.
Нийт сэтгэгдэл 0