богино мэдээ New

Орчин үеийн интерер дизайны шинэ шийдэл, хандлагууд

Зочны өрөө: Энэ өрөө таны болоод танай эрхэм зочдын тухлах хамгийн онцгой, хүндэтгэлтэй хэсэг. Сүүлийн үеийн зочны өрөөний өнгө төрх тод, хурц элементнүүдийг багтаасан байгалийн чимэглэлүүдээр гоёдог болжээ. .

Сэтгүүлч Н.Уранхолбоо

Амьдралын хэв маяг

Манай сайт уншигчдынхаа тав тухтай амьдралын хэв маягт нь орчин үеийн интрер дизайны шинэ шийдлийг хүргэх зорилгоор “Амьдралын хэв” хэмээх шинэ булангаа хүргэж байна. Эрхэм уншигч та яг одоо гэрийнхээ гал тогоо, зочны, хүүхдийн гээд гэрийнхээ дотор өрөөнүүдийн загварыг гаргах гэж байгаа бол манай энэхүү буланд нийтэлсэн интрер шинэ шийдлүүдээс санаа аваарай.

Зөвлөгөө

Зочны өрөө: Энэ өрөө таны болоод танай эрхэм зочдын тухлах хамгийн онцгой, хүндэтгэлтэй хэсэг. Сүүлийн үеийн зочны өрөөний өнгө төрх тод, хурц элементнүүдийг багтаасан байгалийн чимэглэлүүдээр гоёдог болжээ. Өөрөөр хэлбэл, зохиомлоос холдож байгальд сууж буй мэт сэтгэгдэл төрүүлэх дотоод загварыг бүтээх чиг хандлагатай болсон байна. Та уг өрөөгөө янзлахаас өмнө хамгийн түрүүнд өнгөө сонгох хэрэгтэй. Өнгөний сонголт нэн чухал бөгөөд үүнээс шалтгаалж зочны өрөөний цогц уялдсан өнгө илрэх болно.

Өнгө бүр өөрийн гэсэн утга агуулгатай. Ялангуяа монголчууд өнгө, тооны билэгдлийг аливаад урьтал болгодог. Жишээлбэл, өнөө үед улаан өнгө нь асан бадарч, эрч хүчтэй байхыг, ногоон өнгө тайвшруулж, хүч чадлыг сэргээж, ядаргаа тайлна, цэнхэр өнгө мөрөөдөлд умбуулж, сэтгэл сэргээнэ, шар өнгө гэрэл гэгээ, баяр баясал нэмнэ, ягаан өнгө нь итгэлтэй, эвтэй байхыг бэлэгддэг байна.

Нэгэнт та өнгөө сонгосон бол одоо тавилгын өнгөө ханын хээтэйгээ зохьцуулна. Орчин үед зочны өрөөнд зайгүй чигцэлдсэн том тавилгуудаас эрс татгалзаж аль болох бага зай эзэлдэг этгээд дизайнтай, тод өнгөтэй тавилгуудыг сонгох болжээ. Ингэснээр тухайн өрөө уужим, гэгээлэг болно. Дашрамд дурьдахад та заавал үнэтэй, брэндийн тавилга авах гэж толгойгоо гашилгах хэрэггүй. Учир нь таны яг хажууд ч гэсэн бэлэн материал байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Өрөөний буйданг цэвэр мод эсвэл арьсан, толбо тогтчихооргүй материалтай байвал орчныг цэвэр харагдуулахад том нэмэр болдог.

Үүнээс гадна сүүлийн үед хулсаар хийсэн тавилга жинхэнэ байгалийн өнгө төрийг илэрхийлдэг болсон аж.