Сэтгүүлч Н.Уранхолбоо
УИХ-ын Хянан шалгах түр хорооны нүүрсний сонсголын хоёр дахь үе шатанд гэрчүүд мэдээлэл өгч байгаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшааг сонсголд дуудаж, тэрбээр ийн ярилаа.
-Энэ нүүрсний сонсголын зорилго нь арай өөр зүг рүү хазайгаад явчих шиг боллоо. Магадгүй жинхэнэ нүүрсний "хулгайчид"-аа нуух зорилготой ч болчихсон байхыг үгүйсгэхгүй. Миний бие 2022 оны зургаадугаар сард УИХ-ын 26 гишүүнээр гарын үсэг зуруулан дэмжүүлж, төр, хувийн хэвшлийн компаниудын нүүрс тээвэрлэлтийн борлуулалтын Хил гаалын ажиллагаанд хяналт тавих түр хороог байгуулсан.
Үүний үргэлжлэл өнөөдөр явж байгаа. Нүүрсний олон хулгайн асуудлыг шалгаж, мэдээллийг цуглуулсан. Улмаар 2023 оны дөрөвдүгээр сард УИХ-ын хяналт шалгалтын сонсгол хийхээр төлөвлөн товыг олон нийтэд зарласан байсан. Гэтэл УИХ-ын удирдлагын зүгээс "Мөрдөн байцаалтын нууц" гэдэг шалтгаанаар сонсгол хийгээгүй.
Тэрбээр ийн ярилаа. Харин түүнийг хоёр дахь удаагийн нүүрсний хяналтын сонсголд гэрчээр дуудсан шалтгаан нь аль 2012 онд зарсан "Алтанговь транс" ХХК-ийн талаар буюу Ш.Адьшааг УИХ-ын гишүүн ч болоогүй байх үетэй холбоотой аж. Энэ компанийн талбайд "Эрдэнэс таван толгой" ХК хамгийн анхны нүүрсээ буулгаж байсан юм байна.
Магадгүй энэ удаагийн сонсгол тодорхой хэмжээнд улс төрийн эрх ашгийн тал руугаа хувирч байхыг үгүйсгэхгүй. Хяналтын хорооны удирдлагуудын зүгээс яллах, шүүхийн танхимд ял оноож буй мэт өнгө аяс гаргах нь ч ихэссэн. Он цагийн хувьд зарим талаараа хамааралгүй үйл явдлуудыг хүртэл гэрч субьектуудтай холбож сөрөг харагдуулах байдал ажиглагдаж буй.
Эдгээр асуудлаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "2012 онд "Алтанговь транс" ХХК-иа байгуулж "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн анхны нүүрсийг талбайдаа буулгасан нь үнэн. Гэхдээ Ч.Жаргалсайхан болон Ч.Буянжаргал нарын ах дүү нарт бүх зүйлээ зарсан. Ингэж болохгүй юу. Хэрэв УИХ-ын гишүүн болсны дараа ийм зүйл хийсэн бол намайг яллах нь зөв өө Б. Энхбаяр аа.
Би бусад компанийн талаар юу ч мэдэхгүй. Энэ ямар ажиллагаа болоод буйг гайхаж байна. Энэ бол шүүх хурал, мөрдөн шалгах ажиллагаа биш. Та нар андуурч байна. Би өглөө энд ирэхэд 10 компанитай болчихсон байна. Ер нь уул уурхайтай холбоотой нэг л асуудалд орооцолдвол Монголын ард түмнийг харах нүүргүй болно" гэсэн юм.
Нүүрсний сонсгол, түүнтэй холбоотой мэдээллийг олон нийтэд өгч буй нь нүдээ олсон сайн хэрэг ч улс төрийн зорилгоор, хувь хүний байдлаар гэрчээр дуудагдан ирж буй оролцогчдыг "эвгүй" харагдуулах зорилго агуулсан асуултууд, гүйцэд нотлогдоогүй мэдээллүүд цацаж буй нь зорилго хазайчихав уу гэмээр хардлага төрүүлнэ.
Нийт сэтгэгдэл 4
Зочин 9 сар
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda
Зочин 9 сар
Энэ Энхбаяр гэж хувийн өс хонзонтой сда байна аа. Заримдаа хувийн хандлагаар мик ашиглаад их хандаж байгаа шүү
Зочин 9 сар
Ene Adishaa gej huniig albaar darah geed baidag yum uu haashain
Зочин 9 сар
Уг нь сонсгол эхлүүлсэн хүн нь энэ шдэ тэгсэн өөрөө дуудагдаж муудагдаад байна уу хэхэ