Сэтгүүлч Н.Уранхолбоо
Цахим орчинд Булган аймгийн Цагдаагийн газрын офицер, цагдаагийн ахмад О.Цэлмэг шүгэл үлээж, уг байгууллагын цалин хөлс, дарга нарын эрх ямба, орон нутгийн цагдааг хяхаж, дарамтанд ажиллуулдаг талаар мэдээлэл цацагдаад буй.
Гэтэл тус газрын дарга хурандаа Л.Ганбаатар УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн төрсөн дүү аж. Харамсалтай нь эрхэм сайд төрсөн дүүгээ ч мэддэггүй бололтой.
Түүнээс хэвлэлийн хурлын үеэр Булганы цагдаагийн газрын талаар лавлахад “Миний төрсөн дүү юм билээ. 2004 онд Оросын Цагдаагийн академид явсан юм билээ шүү дээ” гэх мэт агуулгыг хэлсэн юм.
Л.Ганбаатарын хувьд өмнө цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад халагдсан. Гэвч дахин тус байгууллагад орж, бүр аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа болсон байдаг.
Ахмад О.Цэлмэг өмнө нь буюу долоодугаар сарын 3-нд Цагдаагийн ерөнхий газарт гомдол, мэдээлэл гаргаж байжээ. Цагдаагийн байгууллагаас шалгалт явуулахад О.Цэлмэгийн зарим гомдол үндэслэлтэй байсан аж. Шалгалтын дараа Булган аймгийн Цагдаагийн дарга Л.Ганбаатарыг ажлаас чөлөөлж мөн нягтлан болон нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцсон байна.
Мөн сүүлд цагдаагаас О.Цэлмэгийн утсыг чагнах, бүх яриаг нь хуулж авах зэрэг хувь хүний эрх чөлөөнд халдсан үйлдлүүдийг гаргаж буйд тэрбээр гомдолтойгоо ч мэдэгдээд байгаа.
Дашрамд дурьдахад Л.Ганбаатар хурандаагийн 2020 оны жилийн орлого 35 сая төгрөг байсан бол нэг жилийн дараа огцом нэмэгдэж 326 сая төгрөг болсон байдаг.
Нийт сэтгэгдэл 1
Зочин 1 жил
Цэцгэнд төөрсөн эрвээхэй шиг