Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ
Ардчилсан намын /АН-ын/ даргын сонгуулийн санал хураалт өчигдөр өглөөний 09:00-20:00 цагт улс орон даяар боллоо. АН-ын гишүүд нэр дэвшигч Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нарт саналаа өгсөн. Хэдийгээр Ж.Батсуурь нэрээ татсан ч саналын хуудас нэгэнт хэвлэгдсэн учраас гишүүд хэнд нь ч саналаа өгч болох талаар тус намын Үндэсний бодлогын хороо уламжилсан юм.
Урьдчилсан дүн мэдээгээр 157.455 хүн нэрсийн жагсаалтад бичигдснээс 74.9 хувийн ирцтэй буюу 117.963 гишүүн санал өгчээ. Үүнээс нэр дэвшигч Х.Баттулгад 113.598 /96.3 хувь/ гишүүн санал өгссөн байна.
АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал "Энэ дүнг хэлэлцүүлж, тогтоол хэлбэрт шилжүүлэн АН-ын Их хуралд өргөн мэдүүлнэ" гэлээ.
Нийт сэтгэгдэл 0