Сэтгүүлч Н.Уранхолбоо
Корона вирус буюу Covid-19 халдвар Улаанбаатар хотод өчигдөр 52, орон нутгаас 33 тохиолдол бүртгэгджээ. Харин нас баралт бүртгэгдээгүй байна. Одоогийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй жирэмсэн эх 13, гэрийн хяналтад байгаа 909, хүүхэд 47 /энэ сарын 26-нд 62 хүүхэд хэвтэн эмчлүүлж байв/ , нэн хүнд 12 хүн байгаа аж. Ковид-19 халдвар Монгол Улсад бүртгэгдснээс хойш 2108 хүн уг өвчнөөр нас бараад буй юм. Уржигдар нэн хүнд есөн хүн байсан бол өчигдөр 12 болж өсжээ.