Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ
Украйны нутаг дэвсгэр рүү Оросын цэргийн хүчин довтолж олон зуун энгийн иргэд, цэргийн алба хаагчид амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна. Оросын тал энгийн иргэдийг "Бай болгохгүй" гэсэн ч тэдний амлалт талаар болж сүүлдээ төрөх эмнэлэгт хүртэл халдаж шинэ "ертөнцийг" тээж явсан ээжүүд амиа алджээ.
Тодруулбал, Украйны Мариуполь хотын төрөх эмнэлгийг бөмбөгдөж "харгислал, хүний мөсгүй" үйлдэл гаргасны олон улс эрс буруушааж байгаа юм.
Хотын иргэдийн дүрс бичлэг болон тэдний хэлж буйгаар "Оросуур агаараас хэд хэдэн бөмбөг хаясан" гэжээ.
Харин Украины ерөнхийлөгч Володимир Зеленский уг халдлагыг “дайны гэмт хэрэг” хэмээн нэрлэсэн байна. Тус хот одоогоор цахилгаангүй мөн хоол хүнсгүй нь улмаас иргэд харангдан амиа алдаж ч байгаа аж. Мариуполийн дэд дарга Сергей Орловын мэдээлснээр Оросын цэргийн дайралт ирснээс хойш 1000 гаруй энгийн иргэд амиа алджээ.