Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ
Корона вирусын сүүлийн 24 цагийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна. Монгол Улсын хэмжээнд уг вирусын 1298 тохиолдол шинээр бүртгэгдснээс орон нутагт 979, Улаанбаатар хотод 318 тохиолдол гарчээ. Гэхдээ сайн мэдээ нь халдварын тохиолдлоосоо давсан буюу 1628 хүн эдгэрсэн байна. Одоогийн байдлаар 9051 хүн улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж байгаагаас жирэмсэн эх 287 болон 1546 хүүхэд бий юм. Харамсалтай нь дөрвөн хүн ковид-19-ийн халдварын улмаас нас барлаа.