Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ
Эрүүл мэндийн яамнаас корона вирусын цаг үеийн мэдээллийг хүргэлээ. Өчигдрийн байдлаар Улаанбаатар хотод 478, орон нутагт 985 тохиолдол шинээр бүртгэгджээ. Үүнээс хамгийн их буюу халдвар огцом нэмэгдэж буй нь Баян-Өлгий аймаг болж шинэ тохиолдол 516-аар нэмэгдэж 3606 боллоо. Тус аймагт халдвар ийн хурдацтай тархаж буй нь "Хурим найр ихээр болсонтой холбоотой" гэж мэргэжлийн байгууллагууд болон орон нутгийн иргэд шүүмжилж байгаа юм.
Харамсалтай нь уг вирусын нэн хүндрэлээр зургаан хүн нас барав. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд 852 хүн хорвоог орхиод байна. Нийт нас баралтын 68.6 хувь нь зүрх судасны өвчин, 22.8 хувь нь чихийн шижин, 13 хувь нь бөөрний эмгэг зэрэг голлон нөлөөлж байгаа аж.