Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ
Эрүүл мэндийн яамнаас корона /ковид-19/ вирусын халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ. Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 2263 хүн шинээр халдвар авчээ. Үүнд Улаанбаатар хотод 1650, орон нутагт 613 тохиолдол бүртгэгджээ. Харин 523 хүн эдгэрч, найман хүн нас барав. Уг халдварын насны ангиллын хувьд 0-17 насны хүүхэд 26.3 хувь, 18-59 насныхан 66 хувь, 60-аас дээш насныхан 7,8 хувийг эзэлж байгаа буюу ихэвчлэн вакцинд хамрагдаагүй бүлэг халдварт өртөж буй аж. Дашрамд дурьдахад өнгөрсөн сарын 14-нд 24 цагт 472 тохиолдол илэрч байсан бол энэ тоо сарын дараа 2263 болж огцом нэмэгдлээ.