Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ
Манай өмнөд хөршийн "Синофарм" үйлдвэрийн "Verocell" вакциныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ өчигдөр албан ёсоор бүртгэн авлаа. Уг вакциныг манай улсад хамгийн өргөн хэрэглэж байгаа нь юм. Тус байгууллага ийнхүү бүртгэж авснаар дэлхийн бүх улс оронд хэрэглэх боломж үүсэв. "Verocell" дархлаажуулалтын вакциныг БНХАУ-ын "Синафарм" компани, Бээжингийн Биотехнологийн хүрээлэнгийн хамтран гаргасан /"BBIBP-CorV"/ аж. Дархлаа тогтоох чадварын хувьд 72-79 хувь гэж байгаа ч зарим орнуудад тухайлбал, Арабд хийсэн судалгаагаар 86 хувийн үр дүн гарч, маш хүнд, амь нас эрсдэхээс 100 хувь сэргийлж байгаа талаар эрдэмтэд тогтоожээ.