Сэтгүүлч Н.Уранхолбоо
"Сүүлийн үед жирэмсэн, хөхүүл ээжүүд ковид-19-ийн эсрэг вакцин хийлгэж болохгүй" гэдэг мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тараад буй. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан дараахи хариултыг өглөө.
Тэрбээр "COVID-19 өвчний эсрэг вакциныг жирэмсэн эхэд тарихыг зөвлөхгүй байгаа. Учир нь жирэмсэн эхийн урагт нөлөөлөл үзүүлэх эсэх судалгаа дэлхий дээр байхгүй бөгөөд судалгааны түвшинд байна.
Хөхүүл эх нь ковид-19 өвчний эсрэг вакцинд хамрагдах боломжтой бөгөөд тухайн эмчтэйгээ зөвлөлдөж вакцин хийлгэх эсэхээ шийдэх боломжтой.
Ковид-19 өвчний эсрэг вакцин нь ямар нэгэн үргүйдэл үүсгэхгүй бөгөөд бүх төрлийн вакцин нь хүний удмын санд нөлөөлөхгүй боломжгүй юм" гэв.
Дэлгэрэнгүй видеог энд дарж үзнэ үү.