Тоймч Л.Баатархүү
“Мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэн, судлаачдаа сонсохын дээдээр сонсоно, шинжлэх ухаан дээр гишгэсэн улстөрч байж болохгүй” гэж Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олны өмнө амлав.
Харамсалтай нь тэр хэлсэн үгэндээ эзэн, тавьсан сумныхаа үзүүр нь байж чадсангүй. “Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа”, “Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог” хэмээх монгол ардын зүйр үгүүд мөн ч их бий. Ялангуяа монгол эр хүн, монгол төрийн түшээд ийм байх ёстой, ийм байж ирснийг илтгэх ардын философи.
Ковид-19 хэмээх цар тахал газар авч, Монголын эрүүл мэндийн салбар тэр чигтээ зөвхөн энэ өвчин рүү бүх хүч чадлаа дайчлахдаа туллаа. Өнөөдөр гэхэд дөрвөн хүний алтан амь эрсдэж, тэнгэртээ дэвшив.
831...өдөр бүр дотоодын халдвар 500 буюу гурван оронтой тооноос дээш давах болж цар тахалтай тэмцэж буй эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд өдөр, шөнөгүй, нойр хоолгүй шахам бүх сэтгэл зүрх, мэдлэг чадвараа зориулан зүтгэцгээж байна.
Зүрх шимширмээр нь тэд маань одоо туйлдаж, хүч нь хүрэхээ байлаа. ХӨСҮТ-ийн эмч, сувилагч, багийнхан “Өдөрт халдвар авсан хүмүүстээ хүртэл хүрч чадахаа байж, халдвартай иргэд халдвар авснаа мэдэхгүйгээр гадуур харилцаанд орж, бүр ч өндөр эрсдэл учруулж байна” гэдгийг хэлсээр байхад шийдвэр гаргагчид тоож буй ч царай алга.
Халдварын тархалт бага байхад эмч, мэргэжилтнүүд хүн нэг бүрээ эмчлэхэд ачаалал боломжийн байсан учраас амь эрсдэх тохиолдол гардаггүй байлаа. Гэвч одоо нөхцөл байдал өөр болж, өдөрт нэг биш гурав, дөрвөөрөө хорвоог орхиод эхлэв.
“Амьд хүн аргатайдаа”, “Амьд явбал улсын наадам үзнэ” хэмээн монголчууд хэлдэг. Яг үнэндээ бид 14 хоног хөл хорихыг эсэргүүцэж байгаад халдварын тархалтыг гааруулчихсан нь үнэн.
Одоо л тархалтыг хумиж авахгүй бол өнөөх хийж буй үнэтэй вакцины үр дүн зүгээр л салхинд хийсчихнэ. Эс тэгвээс бид маскгүй, ковидгүй аз жаргалтай зуныг үзэх биш гунигтай зуныг өнгөрөөх болно.
ХӨСҮТ-ийн тархвар судлаач Э.Тэмүүлэнгээс уг цар тахлыг зогсоож болох аргуудын талаар тодруулахад “Энэ вирус хүмүүс хоорондын харилцаа, агаар дуслаар л шууд халдварладаг. Дэлхий дахинд одоогийн байдлаар шалгарсан ганц арга нь хөл хорио тогтоох” гэж товч бөгөөд тодорхой хариулт өгөв.
Мэргэжлийн байгууллагууд, эртэмтэд нь одоо л хатуу хөл хорио тогтоохгүй бол халдварын тохиолдол өдөрт 1000-с дээш гарч, эрүүл мэндийн салбар дийлэхгүйд хүрэх талаар өдөр бүр мэдээлж байна.
Эрхэм Ерөнхий сайд, эрх баригч намд хүний амь эрсдэх нь чухал бус харин намынхаа 100 жилийн ойгоор Ерөнхийлөгчийн сонгуульд ялах, улс төрийн оноо авах нь л чухал аж.
Учир нь хэрэв хөл хорио тогтоовол хар масс эсвэл амьдралын боломж тааруу, орлого муутай иргэд бухимдлаа илэрхийлж өөрсдийнх нь улс төрийн оноо хасагдаж, рейтинг унана гэсэн хар тооцоондоо баригдаж гүрийж байгаа нь тэр.
Нийт сэтгэгдэл 11
Зочин 2 жил
МИНИЙ БҮХ АХ ДҮҮ ДҮҮДИЙН ГЭРЧИЛГЭЭ Санхүүгийн асуудлаас болоод надад санхүүгийн хувьд тусалж чадах хүнийг хайж эхэлсэн. Харамсалтай нь би хэд хэдэн удаа хуурамч зээлдүүлэгчдийн золиос болсон. Ноён Педро Масакизагийн талаар янз бүрийн форум дээр өгсөн янз бүрийн зөвлөмжийн ачаар би сайн холбоо барьсны дараа бүрэн аюулгүйгээр 800,000 долларын зээл авах боломжтой болсон. Түүний мэргэжлийн ур чадвар, өөртөө итгэх итгэл, өрөвдөх сэтгэл нь түүнийг танд санал болгох боломжийг надад олгож байна. Түүний имэйл хаяг: entraidefinance.fr@gmail.com Та түүний нарийн бичгийн даргатай фэйсбүүкээр холбогдож болно. Түүнд фэйсбүүкээр найз болох хүсэлтээ илгээгээрэй: Clementine Rousse
Зочин 3 жил
rth
Зочин 3 жил
Ганцхан сарын өмнө энэ аюулт өвчнийг манай улс яаж атгандаа оруулаад,хэд хэдэн аймаг ногоон бүсэд шилжиж их амжилтанд хүрч байлаадаа,гэтэл алсын хараа бодлогогүй сагсуу нөхөд эдийн засагаа дэмжинэ гэж хашгарцгаан хөл хориог зөнд нь хаяж суларуулсанаас одоо бараг бүх аймагт тарж,өвчний дэгдэлт хяналтнаас гарлаа,энэ ноцтой байдлын хариуцлагыг хэн хүлээх вэ?эдийн засаг гэж хашгачин хөл хориог цуцлуулсан тэр этгээд хэн бэ? МАН-ын зуун жилээр ерөнхийлөгчийн сонгуульд оноо авах нь энэ намд хүний амь наснаас чухал юм уу?гэж бичсэн нь үнэний хувьтай юу?энэ нам ч их нүгэл үйлдсэн нам учир ингэж хэлүүлэж бичүүлэж байгаа байх
Зочин 3 жил
Энэ хэдэн залуучууд зоригтой хийх гээд яваад байгаа юм .Тийм ч Улаан коммунист биш, тэнэг шуналтай ах нар чинь саад болоод байна.
Зочин 3 жил
Mergejliin humuusiin ugiig sonsoh heregtei sh dee!!! Er ni fb-n handaltaar shiidveree gargadag yumuu? Gudamjnaas tur udirdana gej bodood bdag yumuu zarim humuus!!! Neg l ih duraaraa mungu ug gej oriloh yum!!! Ene tur zasag chini tegeed tsatsaad bh mungugui l bgaa sh dee!!! Urh burt yamarch bsan dem bolj l bgaa!!! Tsahilgaan dulaaniig tur daaj bna, huuhdiin mungiig nemsen!!! ene hetsuu ued dor dornoo arig gamtai heregleegee zuv huvaarilaad yavah heregtei sh dee!!! Hul horio changa togtooj bogino hugatsaand ene tarhaltaa darj avahgui bol ulam l hetsuu bdald orno sh dee!!!!
Зочин 3 жил
Оюунэрдэнэ сайд золиосны сайд уу. Ковид нэг өдөр дуусах л байлгүй тэр үед хэдэн хүний амь танаас нэхэгдэх бол гэж бодож үзэв үү. Зүгээр ханиад гээд байгаа тэнэгүүд маргааш гэхэд өөрөөс чинь бж хэдэн хүний амь эрсдсэн гэж нэхэж жагсах бол. Хүн амын ямар хэсгийг хэдээр цөөрүүлэх бодолтой бгаа вэ гэж асуумаар бнаа.
Зочин 3 жил
Ямар ч мэдлэггүй ерөнхий сайд юмаа даа огцордоо сайд гуай
Зочин 3 жил
Хөл хорио тогтоож байхад тэгж буурч байж. Түүнээс хойш сад тавьсан байна шдэ. Мэргэжлийн хүмүүсээ тоодоггүй данхар төр байгаад ямар хэрэг байна
Зочин 3 жил
Эргүү новш... Хэдэн хүний цаана гарах гээд бгаа юм бол доо...
Зочин 3 жил
Эрдэмтэн гэж математикийн багш нар юм уу .Одоо хөл хориод хумьж чадахгүй ээ.бага халдвартай байхад хумьж чадаагүй юм.
Зочин 3 жил
арай ч дээ. хөл хорихгүй бол хэтэрлээ шдэ