Сэтгүүлч Л.Баатархүү
Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдыг томилох асуудал үргэлжилж байна. МАН-ын Удирдах зөвлөл /УЗ/-д намын дарга У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, өөрийн хуурай дүү Л.Оюун-Эрдэний нэрийг дэвшүүлж тус зөвлөл 100 хувийн саналаар дэмжжээ.
Уг нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын дарга Г.Занданшатар нарын нэрийг дэвшүүлэх мэдээлэл цацагдсан боловч тэд энэ удаад Ерөнхий сайдад нэр дэвшихгүй аж.
Л.Оюун-Эрдэнийг ийнхүү дэвшүүлж буй нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын бодлогыг үргэлжлүүлэх мөн өмнөх танхимын гишүүддээ нэг их өөрчлөлт хийхгүйгээр ажиллах боломжтой учраас түүнийг дэмжиж буй юм байна.
Одоо МАН-ын Бага хурал цахимаар үргэлжилж байна.
Нийт сэтгэгдэл 0