Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ
Нийслэлийн Хэвлэл мэдээллийн алба, Захирагчийн ажлын алба, Мэдээлэл технологийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулж зургаан чиглэлийн үйл ажиллагааг нээхээр болсон байна.
Тодруулбал, цахилгаан бараа, тавилга, гар утасны төвлөрсөн худалдаа, түргэн үйлчилгээний цэг, цанын баазын үйлчилгээ зэрэг багтжээ. Харин цаашид корона вирусын тархалтыг хумиж чадвал бүх төрлийн хувцас, гэр ахуйн бараа, бөс бараа, гоо сайхны бараа, тоглоомын худалдаа зэргийн үйл ажиллагааг нээх боломжтой гэдгийг тэдгээр газруудаас онцоллоо.