богино мэдээ New

Замын-Үүдэд Govinews.mn сайтыг нээлээ

“Govinews.mn бол ганцхан Замын-Үүдэд үйл ажиллагаа явуулах сайт биш юм. Бид говийн бүс, энэ бүсийн иргэдийнхээ шударга үнэний дуу хоолой болох гэж сайтаа байгуулж байгаа. Эдийн засгийн маш өндөр эргэлттэй, гааль, боомтоор нь ч гэсэн тэр ачаа, бараа эргэлтийн 80 нь говийн бүсээр дамжин өнгөрч байна..

   “Говийн дуу хоолой” уриатай govinews.mn мэдээллийн сайтын нээлт Замын-Үүдэд амжилттай боллоо.

Монгол Улсын эдийн засгийн хамгийн гол бүс нутаг болсон говьд сэтгүүлзүйн мэргэжлийн багтай, өөрийн редакцитай анхны мэдээллийн сайт нээлтээ хийж буй нь энэ юм байна.

Тус сайтын нээлтэд говийн өнцөг булан бүрээс төлөөлөл ирсний сацуу төвийн хэвлэл мэдээллийн /Улаанбаатар хотоос/ үзэг нэгт нөхөд нь үйл ажиллагааг нь дэмжихээр олноороо очсон байлаа.

www.GoviNews.mn -ийихэн “Бид говийн бүсийнхээ өдөр тутмын мэдээ мэдээлэл, говь нутгийнхаа онцлог, сонин содон танин мэдэхүйн зүйлс, асуудал дэвшүүлсэн, эрэн сурвалжилсан сэтгүүлзүйн бүтээлүүдийг аудио, видео, фото, текст, график гээд мультмедиа төрлөөр хүргэх болно” гэж байв.

govinews.mn

Энэ үеэр үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Т.Нэргүй “Govinews.mn бол ганцхан Замын-Үүдэд үйл ажиллагаа явуулах сайт биш юм. Бид говийн бүс, энэ бүсийн иргэдийнхээ шударга үнэний дуу хоолой болох гэж сайтаа байгуулж байгаа. Эдийн засгийн маш өндөр эргэлттэй, гааль, боомтоор нь ч гэсэн тэр ачаа, бараа эргэлтийн 80 нь говийн бүсээр дамжин өнгөрч байна.

Эдийн засгийн гол эргэх хөдөлгүүр нь энд байгаа ч гэсэн шударга бус зүйлүүд асар их бий. Тэр бүхнийг бид сэтгүүлзүйн үүргээр бага ч гэсэн ташуур болж, ард иргэдийн мэдээллийн гүүр болоход зорилгоо чиглүүлж буй юм. Манай редакцийн утсаар болон сошиал медиа хуудсуудаар холбогдож бидэнтэй хамтран ажиллахыг говьчууддаа мөн уламжилж байна” гэлээ.

Түүнчлэн www.GoviNews.mn вэб систем болон брэнд дизайныг нь Монголын хамгийн олон мэдээллийн вэб сайт бүтээсэн, 2023 оны “Web awards”-ын эзэн “Цаст солюшн” ХХК хөгжүүлж байгаа аж.

Тус компанийн захирал Л.Баатархүү “Бид орон нутагт тэр дундаа Замын-Үүдэд анх удаа  брэнд дизайнтай, хамгийн хурдан ачааллах технологийн чадамжтай, ялгарахуйц дизайны шийдэл бүхий govinews.mn мэдээллийн вэбээ хөгжүүлэн нээж байна. Тус сайтын дизайныг нь “Говийн хүн” хөрөг булан, “Нүд” эрэн сурвалжлах булан, фото, лайв, видео, бизнес гээд харилцагчийн редакцийн нийтлэлийн бодлогын онцлогт уялдуулан уян хатнаар шийдсэн” гэсэн юм.

 

govinews.mn

govinews.mn

govinews.mn

govinews.mn

govinews.mn

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0