богино мэдээ New

Орхон: Яргуйт-Их залуу чиглэлд нийтийн тээвэр явуулахаар болжээ

.

Энэ онд орон нутгийн төсвийн 3.2 тэрбум төгрөгөөр  хотын доторх нийтийн тээвэрт 15 дунд оврын автобусаар парк шинэчлэлт хийлээ. Эхний ээлжийн 10  автобусыг хүлээн авч  үйлчилгээнд явж буй. Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэдээс гарсан санал хүсэлтийг шийдвэрлэх зорилгоор аймгийн Засаг даргын баталсан шинэ /чиглэл/ маршрутын дагуу Даниста-Урд хабитат-Дэнж-Уртын гол чиглэлд  нийтийн тээврийн автобус иргэдэд үйлчилж байна. 

 Үлдэгдэл таван автобусыг өнгөрсөн долоо хоногт хүлээн авсан.  Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөр  Засаг дарга М.Түмэнжаргал шинээр ирсэн автобуснуудыг явуулах чиглэлийг судалж, танилцуулахыг үүрэг болгосон.  Үүний дагуу Яргуйт-Их залуу чиглэлд явуулахаар чиглэлийг боловсруулан ажлын даалгаврыг гаргаж байна. Захирамжаар шинэ чиглэл батлагдсаны дараа иргэдэд танилцуулах юм. 

Тус бүр нь 268 сая төгрөгийн үнэ бүхий нийт 40-45 хүний багтаамжтай, хотын стандартад нийцсэн автобус юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн саадгүй зорчих боломжийг бүрдүүлсэн гэдгээрэй онцлогтой.  

Орхон аймаг хоёр жилийн хугацаанд хотын доторх нийтийн тээвэртээ 27 автобусаар парк шинэчлэлт хийж, нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж, иргэдийн саадгүй зорчих нөхцлийг бүрдүүлээд байна. 

Эх сурвалж: Мэдээллийн төв