Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ
Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу "Монгол бахархалын өдөр" ирэх бямба гаригт тохиох гэж байна. Энэ өдөр Монгол Улсын нэр хүндийг гадаад тавцанд өндрөөр өргөсөн, хувь нэмэр оруулсан нэг эрхэмд төрийн тэргүүн зэргийн "Чингисийн одон"-г гардуулдаг.
Энэ жил уг одонг НҮБ-ийн найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мунд олгохоор шийдвэрлэжээ.
Түүний хувьд БНСУ-ын Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа Монгол-Өмнөд Солонгосын харилцааг стратегийн түвшинд хүргэсэн мөн НҮБ-Монгол Улсын харилцааг шинэ шатанд гаргажээ. Улмаар НҮБ манай улсын аюулгүй байдал, хөгжлийн баталгаа болоход Бан Ги Мун гуай хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар онцоллоо. Үүнээс гадна "Далайд гарцгүй орнуудыг төв"-ийг Монголд байгуулсан, уур амьсгалын өөрчлөлт, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр олон төслийн дэмжлэгийг үзүүлж ирсэн байна.
Энэ мэт буцалтгүй болон хөнгөлөлттэй хүүтэй олон төсөл, арга хэмжээг Монгол Улсад явуулж байжээ.
Мөн Монгол Улсын цэргийн ур чадвар, нэр хүндийг НҮБ, олон улсад гаргахад хамгийн гол нөлөө үзүүлсэн аж.
Нийт сэтгэгдэл 0