Сэтгүүлч Н.Уранхолбоо
Баян-Өлгий аймгийн лаборатори 2-р сургуулийн "Үндэсний бичгийн жишиг кабинет"-ийг тус аймгийн бизнес эрхлэгч Жанчивдоржийн Пүрэвсүрэн дэмжин тохижуулж өгчээ. Уг санаачлагыг хэл бичиг, уран зохиолын багш Н.Ариунзаяа гаргаж төсөл бичжээ. Улмаар "Арвин" рестораны захирал Ж.Пүрэвсүрэн төслийг дэмжиж санхүүжүүлсэн байна.
Баян-Өлгий аймгийн үе үеийн шилдгүүдийг төрүүлэн гаргасан, Ардын уран зохиолч Бөхийн Баастын нэрэмжит 2-р сургуульд урианхай, тува, казах, халх, дөрвөд, баяд гээд олон ястны хүүхэд суралцдгаараа онцлог.
Нийт сэтгэгдэл 1
Зочин 1 сар
Ийм сэтгэлтэй хүмүүс олон байгаасай, мундаг