Бидний хань, хайрт аав, халамжит ах УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ Мөнхөөгийн Насанбат нь 2024 оны 5-р сарын 28-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, бид бүхэнд нөхөж баршгүй гарз, уй гашуу тохиолоо.
М.Насанбат 1958 оны 5-р сарын 20-нд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд Мөнхөөгийн ууган хүү болж мэндэлсэн. Алтанцөгц сумын 8 жил, Техник мэргэжлийн сургуулийг тракторчин мэргэжлээр суралцаж төгссөн юм.
Тэрээр Алтанцөгц суманд сум нэгдэлд ногоочин, сумын цэцэрлэгт нярав, сургуульд нярав, сумын Засаг даргын Тамгын газрын нярав гээд улсад тасралтгүй 42 жил ажиллаж, 2022 онд гавьяаныхаа амралтад гарсан байна.
Төр засгаас ажил хөдөлмөрийг нь үнэлж:
1989 онд - “VIII-ТАВАН ЖИЛИЙН ГАВШГАЙЧ”
2006 онд - ХХААЯамны “ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН”
2007 онд - МУ-ын “ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ
2015 онд - ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ
2019 онд – ШИЛДЭГ САНХҮҮЧ
2019 онд - “САНХҮҮ БАНКНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН”
2019 онд - ШИЛДЭГ САНХҮҮЧ᠌ зэрэг цол тэмдгээр шагнаж байлаа.
Тэрээр чин шударга, хүнлэг энэрэнгүй зан чанартай, ахан дүүс, анд нөхөд, хамтран ажиллагсад, нутгийн ахан дүүстээ нэр хүндтэй хөдөлмөрч нэгэн байлаа.
Таны минь ажилсаг хичээнгүй, төлөв даруу, түвшин сайхан чанар, гэгээн дүр төрх бид бүхний сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.
Үр хүүхэд, хань ижил, нутгийн зон олноос нь
Тэнгэрийн орондоон амгалан нойрсох болтугай.
Нийт сэтгэгдэл 1
Зочин 5 сар
Гүн эмгэнэл илэрхийлье